ММ агентлаг ”Үндэсний мэдээллийн суваг” боллоо

МҮОНРТ-ийн ММ агентлагийг өргөжүүлэн Үндэсний мэдээллийн суваг болгожээ.
Улмаар уг шийдвэрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дэмжсэний дагуу захирлуудын сонгон шалгаруулалтын дүнг Ерөнхий захирал Ц.Оюундарь өнөөдөр Үндэсний зөвлөлд танилцуулсан байна.
Тодруулбал, Үндэсний ТВ-2 буюу Үндэсний мэдээллийн сувгийн захирлаар Д.Энхтуяа, гүйцэтгэх захирлаар М.Оюунчимэг нарыг тус тус томилжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ