Ц.Жадамбаа бухимдав

Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газрын дарга Ц.Жадамбааг эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйлчилгээ ихээхэн бухимдуулжээ.
Тэрбээр хувийн цахим хуудаснаа эрүүл мэндийн салбарын тогтолцоог шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Тодруулбал, тэрбээр "Эрүүл мэндийн яамны ажил нэг бишээ. Эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж хэдэн эмнэлэгийн хооронд харъяалал тогтоолгож явсаар, хүнд өвчтэй хүн бол замдаа үхэх юм байна л доо..." хэмээн бичсэн байна.
Харин түүний энэхүү постын дор фейсбүүк танилууд нь Ц.Жадамбаагийн үзэл бодлыг дэмжсэн сэтгэгдлүүд үлдээжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ