Толгой хэмлэгдэх цагаар

img

 

Хаврын улс төр “Тавантолгой” сэдвийн хүрээнд ид өрнөж байна. Улстөрчид нүдээ нээхдээ Тавантолгойн тухай ярьж, нүдээ анихдаа ч үүнийг бодож байгааг үг, үйлдлээс нь харж болно. Дор бүрнээ өөр өөрийн эрх ашгийг хамгаалсан байр суурийг илэрхийлж, ашигтай, ашиггүй хэмээн мэтгэлцэж багагүй хугацааг өнгөрөөж байна. Эцэст нь иргэд байтугай өөрсдөө ч зөв, буруугаа ялгахаа болиод байх шиг.

 

Одоогоос сар орчмын өмнө мега төслүүд хөдөллөө гэсэн сайн мэдээ түгж, Тавантолгойн гэрээг юу юугүй үзэглэхдээ тулж байв. Гэвч УИХ тэр дундаа спикер өнөөгийн хэллэгээр бол гацааж чадсан. Монголд ямар ч ашиггүй гэрээ болох нь, 1072 хувьцааг эзэмшдэг сая иргэнээс зөвшөөрөл авах ёстой хэмээн төслийг гардаж авахаас татгалзав. УИХ-ын даргад таалагдаагүй зарим нэг зүйлийг Засгийн газар засч залруулан, дахин мэхийснээр сая нэг УИХ-аар хэлэлцүүлэх шатанд очсон. Товчхондоо УИХ-ын дарга хууль тогтоох дээд байгууллагыг удирддаг, Монгол Улсад хамгийн том эрх мэдлийг атгаж буйгаа харуулсан.

 

Тавантолгойн гэрээний төслийг өнөөдрөөс эхлэн УИХ дахь байнгын хороод хэлэлцэх болов уу. Хэлэлцүүлгээс өмнө амжиж үгээ хэлэх гэсэн эрхмүүд ар араасаа Тавантолгойг “мөлжиж” байна. Хамгийн сонин нь тэд бүгд УИХ-ын даргын хүмүүс. Тэд ч чаддаг чаддаг аргаараа “тэмцэж” байна. Долоо хоног эхлэнгүүт УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, төв талбайд жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв. Засгийн газар хувьцаа эзэмшигч иргэдээс ч асуухгүйгээр Тавантолгойг хятадуудад өгч гэмт хэрэгтэн болох нь. Тиймээс жагсаал хийж, хувьцааны талаар иргэдийн үзэл бодлыг сонсох ёстой хэмээн үзсэн гэнэ. УИХ-ын даргын жиргээтэй их л ойр утгатай зүйл ярьсан нь тэднийг хамтрагчид гэдгийг хэлээд ч байх шиг. Ямартай ч тэр өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийж, сөрөг байр суурьт хувь нэмрээ оруулах нь.

 

Түүний дараа буюу өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, АН-ын генсек Л.Эрхэмбаяр нар шил шилээ даран мэдээлэл хийв. Архи, тамхийг хязгаарлах тухай ярьж, нийгмийн нэг хэсгийн “хайр”-ыг татсан эрхэм гишүүн гэнэт л Тавантолгой гэж том дуугарсан нь олны  анхаарлыг татав. Бүр “Apple” брэндийн логог ашиглаж, алимны өчүүхэн жижиг хэсгийг монголчууд хазна гэдгийг нэлээд сайн тайлбарлаж өгөв. Өөрөөр хэлбэл, монголчууд Тавантолгойн хоёрхон хувийн ашгийг амсаж, үлдсэн 98 хувийг хөрөнгө оруулсан гадныхан хүртэхээр байгааг Л.Эрдэнэчимэг гишүүн соргогоор анзаарч, гэрээг зогсоох ёстойг ард түмэндээ анхааруулж буй бололтой. Гэвч гишүүний яриа хүмүүсийн чихэнд тийм ч наалдацтай сонсогдоогүй бололтой. Сошиал ертөнцөд л гэхэд “Apple”-ийн логог барьсан түүний зургийг шоглогчид олон харагдана лээ. Харин хэлсэн ярьсан зүйлийнх нь талаар үг унагасан хүн ховор аж. Магадгүй Л.Эрдэнэчимэг гишүүн тамхины хуулийн хэрэгжилт, архины хуулийн өөрчлөлтийн талаар ярьсан бол илүү олон хүн түүний үгнээс иш татах байсан байх.

 

Харин генсек Л.Эрхэмбаяр АН-ын байр суурийг танилцуулав. АН-ын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Тавантолгойн ордын 51 хувийг төр эзэмших ёстой гэсэн шийдэлд санал нэгдсэн аж. Гэхдээ монголчууд ямар ч хөрөнгө гаргахгүйгээр хувь эзэмших ёстой гэсэн зарчмыг АН-ынхан баримтлах гэнэ. Хөрөнгө оруулагчдад бол таатай санагдахгүй зарчим болов уу. Бас Монголын талаас хэдэн хүн ажиллах, хичнээн аж ахуйн нэгж оролцох зэрэг заалтад тун нухацтай хандана гэдгээ хэлжээ. Ингэхдээ намуудаас ажлын хэсэг гарч, заалт бүрийг нягтлах аж. Нэг үгээр бол УИХ-аар хэлэлцэх зам дардан байхгүй гэсэн үг.

 

Ийн АН-ынхан Тавантолгойг тал бүрээс нь “мөлжиж” байна. Энэ мөлжүүрийн үйл явцад спикерийн оролцоо томоохон байр суурь эзэлж буйг Тавантолгойн талаар дуугарч буй эрхмүүдээс харж болно. УИХ-ын даргын үүднээс гишүүд нь байр суурийг нь хэлсэн бол АН-ын даргын өнцгөөс генсек нь үзэл бодлыг нь дамжуулсан гэж болно.

 

Харин МАН-ынхан гэрээний төслийг хэлэлцэхийг дэмжинэ гэхээс өөрийг хэлэхгүй нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. АН-ынхныг дотроо хэрхэн хэмлэлдэхийг харж, алдаа дээр нь тоглохоор зэхэж байхыг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр асуудлыг АН-ынхан дотроо гацааж, маргааш МАН-ын барьцаанд орж саатахыг ч үгүй гэх газаргүй.

 

Ямар нь байсан Тавантолгой хөдлөх ёстой. Өнөөдөр явж байгаа үйл ажиллагаанаас илүү өргөн цар хүрээ, ашигтайгаар ажиллах учиртай. Тэр цагт бид хүсээд буй үр ашгаа үзнэ. Товчхондоо толгой илүү мөлжүүртэй болно гэсэн үг. Тиймээс гүйх нохойд гүйхгүй ноход багахан саад болвол сайнсан.

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
MONGOL HUMUUS ODOO L HEN NI HEN BE GEDGIIG MEDDEG BOLSON
2015-04-30
Зочин:
ODOO BID UNENDEE ZALHAJ BAINA 25 JIL HULHIDUULLAA BAABAR ELBEGDORJ 2 IIN TARHI UGAALT BUR NERMEES BOLJ BAINA
2015-04-30
Зочин:
ENE BOL HEN BUHEND OILGOMJTOI ASUUDAL DAANCH ARD TUMEN YAAH UCHIRAA MEDEHGUI BAINA BID NEGDSEN TEMZELD OROH ESTOI
2015-04-30
Зочин:
ELBEGDORJ BAYAZOGT SAIHANBILEG NARIIN HEDHEN LUIVARCHIN ENE BUGDIIG ZOHION BAIGUULJ UDIRDAN HIIJ BAINA
2015-04-30
Зочин:
OLON ULSIIN SHUUHED OGOH ESTOI
2015-04-30
Зочин:
AN MAN NII HEDEN HULGAICH AVILGACHID HOORONDOO HUIVALDAN LUIVARIIN GEREE HIIJ BAIGAA NI UNEN
2015-04-30
Зочин:
UUL UURHAIN HOGJIL UNENDEE BIDEND HEREGTEI BOLOVCH UNENDEE AN MAN NAMIIN HEDEN HULGAICH AVILGACHID ARD TUMEND ASHIGGUI GADNII ZOLMOGCHDIIN GAR HOL BOLJ AVILGA AVAAD HEND CH HEREGGUI GEREE HIIH BOLLOO
2015-04-30
Зочин:
AN MAN NII HEDEN HULGAICH AVILGACHID HOORONDOO HUIVALDAN LUIVARIIN GEREE HIIJ BAIGAA NI UNEN
Зочин:
Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! Эртний Энэтхэгийн сургаалаас
2015-04-29
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-29
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-29
Зочин:
OLON ULSIIN SHUUHED OGOH ESTOI
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-29
Зочин:
ELBEGDORJ BAYAZOGT SAIHANBILEG NARIIN HEDHEN LUIVARCHIN ENE BUGDIIG ZOHION BAIGUULJ UDIRDAN HIIJ BAINA
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-29
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-29
Зочин:
ENE BOL HEN BUHEND OILGOMJTOI ASUUDAL DAANCH ARD TUMEN YAAH UCHIRAA MEDEHGUI BAINA BID NEGDSEN TEMZELD OROH ESTOI
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-29
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-29
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-29
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-29
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-29
Зочин:
MONGOL HUMUUS ODOO L HEN NI HEN BE GEDGIIG MEDDEG BOLSON
Зочин:
ODOO BID UNENDEE ZALHAJ BAINA 25 JIL HULHIDUULLAA BAABAR ELBEGDORJ 2 IIN TARHI UGAALT BUR NERMEES BOLJ BAINA
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-29
Herlen uul usnii l saihan ner bn ug ni:
Tani ner hundedsen yum bish uu uul usaa shutdeg mongol zon olon bas bagagui holiig harj meddeg ijii aab chin ch bas tegj l tanid mongold tursun gej Herlen gej saihan ner ugch harin hojim eshul ert tsagt ta Hyatad gazar nuurs tulsen hujaa hanzan deer tursun bol Hua obogt bh bj dee az bolj argaliin utaa unertsen ar mongold turchuud iim yum bichij suudag daanch dee
2015-04-29
po:
jhn shuleg bichdeg bsn herlen gd hvvhen mon vv
2015-04-29
болд:
хэрлэн энхсайхан болон түүний багаас мөнгө авсан бололтой
2015-04-29
Зочин:
1111111Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29
Зочин:
11Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29
Зочин:
11111Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-29