Балтимор хотод онц байдал тогтоов

АНУ-ын Мэрилэнд муж улсын Балтимор хотын иргэн 27 настай Фрэдди Грейг энэ сарын эхээр хулгайн хэргээр цагдаа нарт баригдаж, улмаар амиа алдсан юм. Залуу хэргээ хүлээхгүй байсан учир зодсон гэдгээ Балтимор хотын цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн байна. Энэхүү хэргээс болж хотын олон мянган өнгөт арьстай иргэд энэ амралтын өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Жагсагчид Засгийн газраа өнгөт арьстай иргэдээ хамгаалахын тулд ямар ч үр дүнтэй ажил хийхгүй байна хэмээн буруутгаж, Фрэдди Грейгийн аминд хүрсэн цагдаагийн ажилчдыг хуулийн дагуу шийтгэхгүй бол томоохон жагсаал зохион байгуулахаа сануулсан байна.
Хотын дарга долоо хоногийн онц байдал зарлаж, жагсагчдыг хүчээр тараахыг цагдаа нарт үүрэгдэж “Аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна” гэж хэлжээ. Балтимор хотноо өчигдөр болсон жагсаалын үеэр жагсагчид зэвсэг хадгалах агуулах руу нэвтрэхийг завдаж, 10 гаруй цагдаагийн машиныг дэлбэлж, шатаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн жагсагчид 15 цагдаагийн биед хүнд гэмтэл учруулжээ. Цагдаа нар биедээ галт зэвсэгтэй 32 жагсагчийг саатуулсан гэнэ.
Фрэдди Грейгтэй өчигдөр салах ёс гүйцэтгэж, оршуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ