Тавантолгойн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ

img

Өнөөдөр УИХ дахь гурван байнгын хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хороо Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Харин Өргөдлийн байнгын хороо төрийн албан хаагчдыг ажлын үндэслэлгүйгээр халсан албан тушаалтнуудаас тайлбар авч, тус асуудлыг хэлэлцэх аж.

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

 

​2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайлан;

 

Зарим аймагт тохиолдсон байгалын гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээлэл;

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл.

 

3.Өргөдлийн байнгын хороо 09.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eronhiilogch:
44 жил Монгол Улсыг удирдсан Юмжаагийн Цэдэнбал. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Монголыг Үйлдвэржүүллэж чадсан.Хүнсний,Сүүний,Махны,Гутлын,Төмрийн, Чулууны,Нэхий,...гэх мэт Бас Монголын Хүн амыг бүгдийг бичиг үсэгтэй болгож чадсан.Монголыг Хятад Улсаас хамгаалж чадсан.Монголын газар доорхи баялагыг гадаадынхаар ухуулаагүй.Тэрээр Улсын төлөө,ард түмний төлөө бүх насаа зориулаад буруутсан хүн. Анхны ерөнхийлөгч П. Очирбат.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?_Бүх үйлдвэрүүдийг устгаж чадсан. Авилга, ажилгүйдэл,завхайрал, Гудамжны хүүхдүүдийг бий болгож,Хятадыг үй олноор нь орж ирэх суурийг тавьсан хүн.Бас Монголын баялаг алтыг ухаж гадаадын гар хөл болсон.Юмжаагийн Цэдэнбалын бүх одон медаль хурааж авсан.Ингэснийхээ төлөө 50сая төгрөгний буцалтгүй тусламж,орд харшаар шагнуулсан. Хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Хэдэн титэм үгнээс өөр гавьяагүй. Тэрээр сайн ч юм хийгээгүй,муу ч хийгээгүй.Тийм болохоор сайнаар ч, муугаар ч яригдахгүй. Гуравдахь ер
2015-05-04