Хулгайлагдсан охидыг аварчээ

img

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 гаруй охин, 93 эмэгтэйг чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэхдээ чөлөөлөгдсөн охидын дунд Борно мужийн Чибок тосгоноос хулгайлагдсан сурагч охид байгаагүй гэдгийг албаныхан мэдээлэв.

 

Армийнхан “Боко Харам” бүлэглэлийн дөрвөн хуаран байрлах Самбиса ойд гэнэтийн ажиллагаа явуулж, 300 хүнийг чөлөөлжээ. Мөн хэт даврагчдын зэвсгийн агуулахыг бүсэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Мухаммеду Бухари “Боко Харам” бүлэглэлийг өөрсдийн хүчээр устгахаа амлаж, цэргийн ажиллагаа явуулахыг үүрэгдсэн билээ.

 

Сураггүй байгаа сурагч охидын хэд хэдэн байршлыг тагнуулыхан тогтоосон бөгөөд ирэх долоо хоногт тусгай ажиллагаа явуулна хэмээн Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. 2012 оноос хүчирхэгжиж эхэлсэн тус бүлэглэлийн гарт өнөөдрийн байдлаар 15500 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ