М.Л.Клойбер нас барсан хэрэгт холбогдуулан төрийн байгууллагуудыг шалгана

ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхард Клойберын цогцос энэ сарын 17-ны өдөр СБД-ийн тавдугаар хороо Голомт хотхоны нэгэн байрнаас олдсон.
Цагдаагийн байгууллагад шалгалтын ажиллагаа хийж байна. Уг хэрэгт холбогдуулан эхнэр Ё.Гантуяа болон түүний гэр бүлийн дөрвөн хүнийг саатуулаад байгаа аж. Мөн хил, гааль зэрэг төрийн байгууллагыг ч шалгах талаар эх сурвалж мэдээлэв.
Одоогоор талийгаачийг гадны нөлөөгүй, өвчний улмаас нас барсан гэх таамаг яригдаж байгаа ч задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа юм.
Төрийн нууц задруулсан хэргээр шүүхээс ял сонссон Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхлэх тэр үеэс М.Л.Клойберыг Монгол Улс эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Мөн түүнийг сураггүй болсны дараа буюу өнгөрсөн 2012 оны аравдугаар сард эхнэр Ё.Гантуяаг цагдан хорьж байгаад жил гаруйн хугацаанд шалгаж 2013 оны сүүлчээр батлан даалтад гаргаад байсан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ