Хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийнэ
2015-04-29

Засгийн газраас газрын тосны хайгуулын хоёр талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгожээ.  Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх зорилгоор  “Увс I”, “Хэрлэнтохой 28” зэрэг талбайд  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосон байна.​ Ингэснээр “Увс I” талбайн хайгуулын ажилд 257.57 сая ам.доллар, “Хэрлэнтохой 28” талбайн хайгуулын ажилд 81.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт орох аж. Хоёр талбайн нийт хөрөнгө оруулалт 338.97 сая ам.доллар болох бөгөөд ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын хэмжээ, нэр төрөл, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин