“Мөсний хатан” буюу уран гулгалтын олимпийн аварга Өмнөд Солонгосын тамирчин Ким Юу На Балба улсад 100 мянган ам.долларын хандив өргөсөн тухай “www.allkpop.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Сөүл хотноо байрлах “Балба улсад туслацгаая” тусламжийн олон улсын байгуллагын байранд зочилж, албаны хүмүүстэй уулзах үеэрээ мөнгөн тусламжаа өгчээ.
Тамирчин бүсгүй “Газар хөдлөлтийн үеэр харамсалтайгаар амиа алдсан бүх хүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Гашуудлыг минь хүлээн авна уу. Балбад тусламжийн гараа сунгахыг олон улсад уриалж байна” гэж хэлжээ.
Ким Юу На өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сан “UNICEF”-ийн Ази дахь төлөөлөгч, элчээр сонгогдсон билээ. Тэрбээр ирэх сард Балбад очихоор болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |