Өнөөдөр болох үйл явдлын тойм

11:00-17:00 цагт “Эрдэнэс тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг сэргээхтэй холбоотойгоор иргэдээс энэ сарын 30, 31-ний өдрүүдэд санал авах ажлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зохион байгуулах гэж байна.
Бишрэлт зочид буудлын хурлын танхимд
12:00 цагт Насан туршийн үндэсний төв ЮНЕСКО-той хамтран "Бүх нийтийн боловсрол" 7 хоногийн аяныг өрнүүлээд байгаа билээ. Тодруулах бол 98119897
Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд
15:00 цагт “Цемент сав баглаа боодлын өнөөгийн байдал болон цаашдын зорилт” уулзалт-хэлэлцүүлэг болох гэж байна.
Төрийн ордонд
11.00 цагт Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 99094851
Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд
09:00 цагт НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 45 сургуульд
16:00 цагт Иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн дунд байр, орон сууцанд “Хөршийн хамгаалалт”-ын үйл ажиллагааны талаар иргэд олон нийтээс санал асуулга авах, уулзалт өнөөдөр болно. Нийслэлийн ЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс Холбоо барих: 99767480, 99277406
Уран зургийн галерейд
14:00 цагт Польш улсын Вроцлав хотын Дүрслэх урлагийн академийн багш, оюутнуудын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Холбогдох утас: 99863501 88767159
Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд
11:30-12:00 цагт Хүүхдийг зодож шийтгэхийг хориглохын төлөө оюутан залуучууд нэгдэж, флаш моб хийж олон нийтэд хандан уриалга гаргаж байгаа юм. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн мэндчилгээ, хүүхдийн байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын зөвлөгөө, мэдээллүүд, гэрэл зургийн үзэсгэлэн бүхий арга хэмжээнд оролцоно уу.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Зорчигч тээврийн нэгтгэл компаниас халагдсан ажилтнууд өлсгөлөн зарлахаар болжээ. Тэд энэ тухай болон удирдлагуудынхаа хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Гандантэгчэнлин хийдэд
11:40 цагт "Майдар эргэх ёслол болно. Мэдээлэл авах утас: 98482202, 360072
БГД-ийн Засаг даргын Тамгын газраас нэгдсэн унаа явна /21:00 цагт /
21:00 цагт Баянгол дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн гэр хорооллын гэрэлтүүлэгтэй танилцах үйл ажиллагаанд сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Сурвалжлага, мэдээ бэлтгэх сэтгүүлчид 94949238 утсаар холбогдоно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ