Ерөнхийлөгч бол алуурчин

2005 оны хоёрдугаар сард Индонез улсад хар тамхи нууцаар хил давуулах гэж байхдаа баригдсан Австралийн хоёр иргэн Андрю Чан, Сукумаран нарт ялын дээд хэмжээ оноож, энэ сарын 28-нд ялыг гүйцэтгэсэн юм. Мөн хар тамхины хэрэгт холбогдсон дөрвөн иргэнийг цаазалжээ. Найман хүнийг цаазлахаар төлөвлөж байсан ч ял гүйцэтгэхээс 20 минутын өмнө Франц, Филиппинийн хоёр иргэний ялыг хүчингүй болгосон байна. Тэдний хэргийг дахин хэлэлцэхээр болжээ. Андрю Чан амиа алдахаасаа нэг өдрийн өмнө найз бүсгүй Суна гэгчтэй Бали дахь шоронд хуримласан билээ.
Индонезийн албаныхан өчигдөр цаазаар авахуулсан хүмүүсийн цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Энэ үеэр Андрю Чаны эхнэр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодог буруутгаж, “алуурчин” хэмээн хэлжээ. Мөн Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “Өнөөдрөөс эхлэн хоёр улсын дипломат харилцаа дуусгавар боллоо. Цаазаар авахуулсан хүмүүст зохих ёсны шийтгэлийг өгөх ёстой байсан. Индонезийн шүүх буруу системээр ажиллаж байна” гэж хэлжээ. Эбботын мэдэгдлийн дараа Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Индонезийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох нь хууль бус. Хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн бүхэн хатуу шийтгэлтэй гэдгийг мэдсээр байж дээрх иргэд эрсдэлтэй алхам хийсэн” гэж мэдэгджээ.
Цаазаар авахуулсан хүмүүсийн дунд Бразилийн нэг иргэн байжээ. Цаазын ялын дараа Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефф дургүйцлээ илэрхийлж, Рио де Женейро хотноо байрлах Индонезийн Элчин сайдын яамны сайдыг зэмлэж, буруутгасан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ