Нүүрсний хэргийн үнэн мөнийг мөшгөвөл...

img

2014 оны хавраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нартай холбогдох "Нүүрсний хэрэг" гэх зүйл шуугиан тарих болсон билээ. АТГ-аас ойр ойрхон хурал зарлаж, олон нийтэд энэ хэргийн улмаас  “төрийн өмчит Багануур ХК буюу улс даруй 3.6 тэрбум төгрөгөөр хохирсон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн буруутгаж эхлэснийг бүгд санаж байгаа байх.

 

 

Бүтэн жил шуугиж, асар ихээр улс төржсөн энэ хэргийн мөрөөр мөшгиж, яг юу болсон, ямар төөрөгдөл, будлиулалт өрнөснийг тодруулахыг хичээснээ уншигч танд толилуулъя.

 

АТГ-ын хийсвэр буруутгалууд ба бодит үнэн

 

АТГ-аас Л.Гансүх нарыг буруутгасан заалт бүр дээр тулгуурлан бодит үнэнийг сийрүүлбэл илүү оновчтой байх бололтой.

 

Буруутгал 1. Л.Гансүх Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад албан тушаалаа ашиглан нүүрс жижиглэнгээр худалдах ажлыг зохион байгуулсан.

 

 Багануур ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ

 

Бодит үнэн 1. 2012 оны 8 дугаар сарын 20-нд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа үнийн өсөлттэй тэмцэхийн тулд Монголбанктай хамтран шатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй зөвлөлдөн хүү багатай зээл олгосны үр дүнд үнэ тогтворжиж эхэлжээ. Гэтэл 10 дугаар сарын дундуур хэрэглээний нүүрсний жижиглэнгийн үнэ эрс өссөн байна. Шалтгаан нь Улаанбаатарт нүүрс жижиглэнгээр борлуулдаг компани огт байхгүй. Харин бөөнөөр нийлүүлдэг 2 компани байжээ. Нэг нь Төрийн өмчит “Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг хувийн компани. Тэд нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь шууд экскаватороор хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж, шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200 000-220 000 төгрөгөөр зарж байв. Мөн өдөрт 200 гаран машин Багануурын уурхай дээрээс тонныг нь 25 000 төгрөгөөр аваад нийслэлд авчран 200 000 мянган төгрөгөөр борлуулдаг тогтсон сүлжээ ч үүссэн байж.

 

Тиймээс Засгийн газраас нүүрсний үнийг барих, хямдруулах шийдвэр гаргаж, үүний дагуу “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхий сайд энэ асуудлаар Эрчим хүчний сайд М.Сономпилд үүрэг өгсний дагуу 9 сарын 26-ны өдөр "Ажлын хэсэг томилох тухай" 13 тоот тушаал гарчээ. Энэ ажлын хэсэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Багануурын уурхайн удирдлагууд болон Багануур Илч компанийн удирдлагууд багтсан байдаг.

 

Ажлын хэсэг 10 дугаар сарын 23-ны өдөр танилцуулга хийхдээ Багануур ХК-ийн ТУЗ-өөс ирүүлсэн 2011 оны 04 тоот тогтоол, 2012 оны 15 тоот тогтоолуудын дагуу нэг тонн шигшээгүй нүүрсийг 27 500 төгрөгөөр тооцож нийлүүлэх болсныг мэдэгдсэн байна. Тэгэхээр Эрчим хүчний сайдын болон Багануур ХК-ний ТУЗ-ийн албан ёсны шийдвэрийн дагуу уг ажил явагдаж байжээ.

 

 

Энэ үед Багануурын уурхай нэг тонн шигшээгүй нүүрсийг:

 

  • Цахилгаан станцуудад 20.500 төгрөгөөр,
  • Иргэн аж ахуйн нэгжүүдэд 25.000 төгрөгөөр
  • MGLSB компанид 27 500 төгрөгөөр өгч байсан байна.

 

Тухайн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нь ажлын хэсгийн дүгнэлт гаргахад оролцоогүй, харин хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төр, хувийн хэвшлийн түншлэлд зохицуулагч, хянагчийн үүрэгтэйгээр оролцож байсан ажээ.

 

Буруутгал 2. Л.Гансүх нар Багануур ХК нэг тонн нүүрснийхээ үнийг 39 мянган төгрөгөөр тогтоосон байхад 27500 төгрөгөөр тооцож аваад жижиглэнгээр борлуулахдаа 80 мянган төгрөгөөр худалдаж, үнийн зөрүүгээс их хэмжээний мөнгө завшсан.

 

 Нүүрсний үнийг шинэчилсэн тогтоол

 

Бодит үнэн 2. АТГ энэ буруутгалдаа Үндэсний Аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоогийн дүгнэлтийг үндэс болгожээ. Тэрээр Багануур ХК-ийн ТУЗ-өөс 2013 оны наймдугаар сард гаргасан тогтоолын "шигшиж, ангилсан нүүрсийг" тонн тутмыг 39 мянган төгрөгөөр борлуулах шийдвэрт тулгуурлаж дүгнэлтээ гаргасан гэдэг. Өөрөөр хэлбэл MGLSBD компани Багануур ХК-ийн ТУЗ-ийн гаргасан шийдвэрээр бус илүү хямд үнэ буюу 27 500 төгрөгөөр нүүрс авч, үнийн зөрүүнээс нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гэж үзжээ. Ингэхдээ Багануур ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 02 тоот тогтоолд буй 39 мянган төгрөг гэх үнэ нь Багануур ХК-ний зүгээс "өөрсдөө шигшиж ангилаад, жижиглэнгээр худалдах тохиолдол хэрэглэх үнэ" гэж заасныг  санаатайгаар орхигдуулсан байна.

 

MGLSBD компани нь Багануур ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 11 сарын 1-ний шийдвэрийн дагуу шигшиж ангилаагүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч, өөрсдийн техник, хүн хүчээр Багануур болон Амгалан өртөөн дээр 2 удаа шигшиж, ангилаад шуудайлан, 5 дүүргийн гэр хорооллын гудамжуудад байгуулсан нийт 163 борлуулалтын цэгт хүргэж өгч борлуулж байжээ.

 

Хоёр удаагийн шигшиж, ангилах ажиллагааны зардал, төмөр замын тээврийн зардал, ачих буулгах, шуудайлах, борлуулалтын цэгт машинаар хүргэх болон ажилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар зэргийг оруулан тооцсоноор 1 тонн шигшиж ангилан шуудайлж борлуулсан нүүрсний зардал 78 мянган төгрөгт хүрч, үүн дээр компани 2000 төгрөгийн ашгаа нэмсэн үнээр борлуулдаг байжээ.

 

Гэтэл  дүгнэлт гаргасан аудитор болон аудитын компани нүүрсийг шигших, ангилах, шуудайлах, хүргэх, борлуулах явцын зардлыг огтхон ч тооцож үзэлгүй эхний болон эцсийн үнийн зөрүүгээр "завшсан, хохирол учруулсан" гэсэн дүгнэлт үйлдсэн нь санаатайгаар мушгин гуйвуулсан, ёс зүйгүй хэрэг болжээ.

 

Багануур ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нэг талаас тус компанийн гүйцэтгэх удирдлагууд бүгд гарын үсэг зурж, нөгөө талаас Нүүрс хөтөлбөрийн менежментийг хийж гүйцэтгэх MGLSB ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж,  хүчин төгөлдөр болсон, 1 тонн шигшээгүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2 жил хэрэгжээд дуусч, дүгнээд гэрээ хийсэн хоёр тал гомдол гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй байхад Үндэсний аудитын байцаагч ирж, өөрт оногдоогүй эрхийг эдлэн "Та нар нүүрсээ 39 мянган төгрөгөөр борлуулах ёстой байсан" гэж цаасан дээрх хохиролыг анхлан бий болгосон. Улмаар уг гэрээний харилцаанд огт хамааралгүй Л.Гансүхийг үнийн зөрүүгээр 2 тэрбум гаруй төгрөг завшсан гэж муйхарлан буруутгасан байдаг. 

 

Буруутгал 3. Л.Гансүх нар Багануур ХК-иас ачуулсан нүүрс, борлуулсан нүүрсний хоорондох хэмжээний зөрүүгээс мөнгө завшсан.

 

 Багануур ХК-ийн захирлын тушаалаар нүүрсний жижиглэнгийн үнэ өөрчлөгджээ

 

Бодит үнэн 3. Баганнуур ХК болон MGLSBD компаниудын хооронд байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 3 дугаар зүйлийг 3.6 заалтыг харвал "Худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шигшиж, шуудайлсны дараах жингээр тооцоо хийнэ" гэж тодорхой заасан байх юм.

 

Компани уурхайгаас нүүрс авсан даруй Багануурын уурхай дээр байрлуулсан өөрсдийн тоног төхөөрөмжөөр эхний шигшилтийг хийдэг ч чулууг ялгах боломжгүй аж. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа ахин шигшиж (Багануурын нүүрсний онцлог нь вагонд ачих, буулгах болон замын сэгсрээнд үйрч, нунтаг нэмж үүсдэг), чулууг ялгана. Нүүрсний вагон бүр дээр 14 хүнтэй шигших, савлах баг ажиллаж, 1 тоологч хянажээ. Энд шигших, чулуу ялгах, шуудайлж савлаад жинлэх, амсарыг нь оёж, тээврийн машинд ачих ажлууд хийгдэнэ. Вагоноор ирсэн нүүрс дуусмагц тоологч, бригадын дарга хоёр тухайн вагоноос хэдэн шуудай нүүрс гарсан. Хэдийг нь ямар дугаартай машинд ачсан талаарх бүртгэлийг хийж, гарын үсэг зурж баталгаажуулна. Уг тооцоог талбайн ахлагч, “Багануур илч” компанийн холбогдох албан тушаалтан нар зөвшөөрч гарын үсэг зурна. Учир нь нүүрсний хэмжээг тооцохдоо шуудайлж, жинлэсний дараах цэвэр жингээр тооцно гэж гэрээн дээр заасан.

 

Толгойт, Амгалан өртөөнүүд дээр хийгдсэн хоёрдахь шигшилтээс үлдсэн үйрмэг, нунтаг нүүрсийг “Багануур илч” компани хүлээж аваад Цахилгаан станц, уурын зуухнуудад тонныг нь 20500 төгрөгөөр өгдөг байжээ. Энэ үед ялгасан чулууны жин мэдээж хасагдна. Багануур илч бол Багануур ХК-ийн охин компани ажээ.

 

Вагоны жингийн стандарт алдагдал гэж юм байдаг. Үүнийг тооцох тогтсон аргачлалтай. Тийм стандарт алдагдал болон шигшүүрээс ялгарсан чулуу, үйрмэгийн хэмжээг хасаад цэвэр шуудайлсан нүүрсний жингээр эцсийн тооцоог хийдэг байжээ. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо гэрээнд тодорхой заасан хэмжих зарчим, стандарт алдагдал зэргийг тооцохгүйгээр эхний болон эцсийн жин хэмжээний хооронд гарсан зөрөөгөөр 1 тэрбум гаруй төгрөгөөр Багануур ХК-ийг хохироосон гэх дүгнэлт хийсэн байна.

 

Үүнд мөн л Л.Гансүх ямар ч холбогдолгүй бөгөөд компаниудын хооронд байгуулсан гэрээний асуудал.

 

Буруутгал 4. Л.Гансүх нар Багануур ХК-иас шатахууны зардал нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан.

 

 Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид Багануур ХК-иас нүүрсний борлуулалтын тооцоог хүргүүлжээ

 

Бодит үнэн 4. MGLSB компани “Багануур” хувьцаат компаниас экскаватор, бусад техникийн түлшийг үйл ажиллагаандаа хэрэглэн хоорондын тооцоогоор төлөөд явж байсан 399.3 сая төгрөгийг хохирол учруулсан мэтээр дүгнэсэн. Гэтэл энэ төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар нотлогдсон.

 

Мөн л Л.Гансүхэд огт хамааралгүй асуудал.

 

Буруутгал 5. Л.Гансүхийн төрсөн охин MGLSB компанийг байгуулсан нь тогтоогдсон.

 

   Нүүрсний борлуулагч хийж байсан "MGLSBD" ХХК төлбөрөө барагдуулснаа мэдэгджээ

 

Бодит үнэн 5. Улсын бүртгэлийн газраас өгсөн лавлагаанаас харахад MGLSB компани 2009 онд М.Сүхбаатар хэмээх ганц эзэмшигчтэйгээр байгуулагджээ. Л.Гансүхийн охин Г.Цэрэнжагзан тус компанийг байгуулах үед болон хожим ч эзэмшигчээр нэмэгдэж ороогүй нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй 2012-2014 онуудад Монголд байгаагүй ажээ.

 

Үнэнийг хэн хамгаалах вэ?

 

Нүүрсний хэрэг гэгчийн мөрөөр мөшгих тусам гэмт хэрэг биш болох нь тодорно. Буруутгал бүхний эсрэг дэлгэх үнэн олдож байна. Эндээс надад айдас түгшүүр төрлөө. Монгол улсад үнэн гэж байна уу? Эндээс хэн нэг аудиторын алдаатай ч юм шиг, захиалгатай ч юм шиг хийсвэр "дүгнэлтээр" мөрдөн байцаагч хэнийг ч хилс хэрэгт унагаж болох нөхцөл тодорно.

 

Бас нэг хачирхалтай зүйл байгаа нь “учруулсан хохирол” гэх тоо нь 3,6 тэрбумаас 13 тэрбумын хооронд хэлбэлзээд байгаа явдал. Монголын хяналт шалгалт хийх, мөрдөн шалгах байгууллагуудад мөнгөний тоо хэмжээтэй холбоотой мэдэгдлүүдээ байнга өөрчилдөг хачирхалтай, зуршил гэхээр зүйл тогтоод байгаа бололтой. Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар орсон гэх мөнгөний хэмжээ, Саусгоби сэндс компаний татвараас зайлсхийсэн гэх мөнгөний хэмжээ, Оюутолгой төслийн татварын өрийн хэмжээ байнга өөрчлөгдөж байсны нэгэн адил "нүүрсний хэрэгт" дурдагдсан тоонууд ч өөрчлөгдөж иржээ.

 

Хамгийн аймаар нь буруу дүгнэлт хийж бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа аудитор Ш.Ичинхорлоо гэгч хожим нь Л.Гансүхийн өмгөөлөгч О.Баасандоржид бусдын шахалт, дарамтаар тийм зүйл хийсэн гэж хүүрнэсэн явдал. Хүний хувь тавилан, эрүүл мэнд, нэр хүндэд төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд дэндүү харгис хүйтэн ханджээ. Эсвэл хэвлэлийнхний хардаж бичдэг шиг улс төрийн захиалгаар хөдлөөд байна уу гэдгийг ялгаж, салгах, тодруулах, хариуцлага тооцох цаг болжээ.

 

Эх сурвалж: 

 

Ш.Нүүдэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolor:
Bid yadarsan negiigee yagaad ingej uzen yadana bee ter muulaad baigaa humuus buur uych hiij chadahgui 80000 togrogoor zarsan nuursiig ni abch dulaan oboljij baisan daa.mongolchuud 1 1iigee shorond hiij hogjij bna uneheer gadalmaar muu humuus shuu.
2015-05-01
erdenebileg:
Uneniig togtoogoogui baij dongoj shalgaj ehleed xeblel tv eer tsatsaad hereg hiisen met ner hundiig ni gutaaj baigaad audit tatbart ogon zaabal no ilruul gesen messej ogon shalgasan shalgalt bur helmegduulel uchir uneniig oloh estoi baij ehleed shuud ner xundiig ni hohiroochihloor anhnaasaa hezee ch unen shalgalt bolohgui ni todorhoi sh de.ene prokuror shuuhiinhen ene helmegduuleltiig yagaad zugeer demjeed bna.uunii tsaana uiliin ur tsus nulimas uhel hagatsal eh orondoo itgeh itgelgui bolson myanga myangan ohid hobguud zobj baina.ene helmegduuleltee boliochee.bid iim niigemiig huseegui taniig demjij baisan zaluus bna eronhiilogchoo temuujin guai
2015-04-30
зочин:
Тэр аудиторыг нь шалгаач,Хэн гэж хүний шахалтаар ийм дүгнэлт гаргасныг шалгаач,Аудитын байгуулага буруу дүгнэлт гаргаж хүн гүтгэж хохироосон бол хариуцлагыг тооцох хэрэгтэй,
2015-04-30
sanaa:
Unendee bol odoogiin darga nar yalanguya ardchilsan namiinhan uygaa ideh beedee boon or baixad xarin ardiin namiinhan gazar ul hodloh xorongo hubichlalaar zub zugeer ulsiin uymiig abchihsan uls.getel ene ardchilsan namiinhan ajil hiij jaahan unelegdeh gesen bish oorsdoo bieniigee oilgohgui ardiin namiinhantaigaa anduuraad hardaad shorond hiigeed baidag uneheer teneg humuus uymaa.ta nar oorsdiigoo oilgodoggui eb negdelgui bolohoor ard tumen durgui bna daa.odoo daraagiin songuulid yalagdana daa.xoxino teneguud .
2015-04-30
batsuren:
Odoo zugeer l mongo iddeg togtoltsoo haa ch baihgui shuudee ajil hiisen hen negniinhee amidralaar toglodog xuuli huchniihen oorsdoo shalguulah tsag bolson .etseg ex ur xuuxed ah duu nariig bugdiig ni homrogolon tsus nulimasand hutgaad hend ch xereggui xun bolgoh ni bidnii hogjliin harts bish.ene ardcholsan nam butehgui bnaa
2015-04-30
gongor:
German er ni xogjingui oron henii ch hiij uzeegui bolon xen ch hiihiig xusgeggui ajliig tor ni guitsetguilehdee mash ih demjleg uzuulj demjij ulmaar busdiig hoshuuchlagch bolgon daraagiin ajil olgogchiig beldeh zamaar ard tumnee demjij ajildag.mongold bol ajil xiilgeed daraa ni ner hundiig ni gutaagaad shorond hiigeed ajil hiih sonirholgui boltol ard tumnee hashraagaad tegeed bid yagaad yaduu bna geed orilood uneheer muu humuus aimshigtai xezee ch itgehgui ataarhuu hezee ch hogjihgui mongoloos bugd yavia xeterhii tsagdaajchixsan
2015-04-30
dulmaa:
Uneheer heregtei ajil bolson shuu.bi ix gaihah uym.yamar ch athiggui ajil ni gej uy baixab dee.mongol hezee ch xogjohgui ee.ter audit tsagdaa tatbar boon ajil xiisen humuusee l mereed bna.ardchilsan nam ard tumnee bugdiig ni yallaad yamar sanaatai uym bee
2015-04-30
asfgsadgsdg:
asfgasg
2015-04-30
purevbat:
Ardchilsan namiinhan uym xiixiig urialana ajlaa hiilgechiheed ner hundiig ni gutaaj mundag humuus bolj shorond hiine.ene ajliig xen ch xiisen yallah ni ter humuusiin ner tor bolson uym bish uu.odoo shine ard tumend heregtei ajil hen ch hiihgui uchir ni shorond hiine.helmegduulel exelsen.uunii hariutslagiig ardcholsan nam uureh estoi.bid tsoohuulee.unendee bol yu ch hiij chadahgui ni ataarhaj hudlaa ard tumnii ner barij horsdog.ajil hiisen humuusee buruutgaxaa bolie.
2015-04-30
Zochin:
ATG dutuu ajillaj baina.Said baihdaa Bogd uuliin gazriig zarsan esehiig sain shalgah ystoi doo!!!
2015-04-30
ЗӨНЧ МУХАМЕД:
ГЭСЭН СЭДЛҮҮД НЭГДЭЖ ЭХЛЭЖ БАЙНА.БАЯН ЯДУУГЫН ЯЛГАА ХЭТ ИХСЭНЭ ГЭДЭГ МАНАЙХ ШИГ ХҮНД ДАРЛАГДАХ ДУРГҮЙ УЛСАД БОЛ ЦАГИЙН МЕХАНИЗМ БҮХИЙ ТЭСРЭХ БӨМБӨГ Л ГЭСЭН ҮГ.ЯДУУС АЛЬЧ НИЙГЭМД БАЙДАГ, ХӨГЖИЛТЭЙ ОРОНД Ч ГЭСЭН, ГЭХДЭЭ ЯДУУС НИЙГМИЙН ИХЭНХИ БОЛООД ИРВЭЛ АЮУЛ.МОНГОЛЫН ХУВЬД ЯДУУС 60 ГАРУЙ ХУВЬ.ТАСАРЦАН БАЯЧУУД 5-ХАН ХУВЬ.ҮЛДСЭН 35 ХУВЬ НЬ АЖИЛААСАА АВДАГ ЦАЛИН НЬ АР ГЭРЭЭ ТЭЖЭЭЖ ХҮРДЭГ БОЛОН ХУВИЙН ХЭВШИЛИЙНХЭН. УГ НЬ ЭНЭ 35 ХУВЬ ЯДАЖ 70-80 ХУВЬ БАЙСАН БОЛ УЛС ОРОН ЗӨВ ЯВЖ БАЙНА ГЭЖ ХЭЛМЭЭР. ЭД НАР ЧИНЬ Л УЛСЫГ АВЧ ЯВАА УЛС БАЙХГҮЙ ЮУ.ЯДУУС 10-15 ХУВЬ ЭНЭ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРЭХГҮЙ БАЙХ. ЯАНА ДАА МОНГОЛЧУУД МИНЬ , УГ НЬ МИНИЙ БОДЛООР ОДООНЫ АВИЛГАЧИД АРАЙ Ч ХҮН АЛЖ ТАЛАХДАА ХҮРЭЭГҮЙ , БАС Ч ГЭЖ ХҮН ЧАНАР НЬ ЗУЛГААДАГ ХҮМҮҮС ШД. ЗАСРАХ БОЛОМЖ БАЙНА ШҮҮ, ЭСБӨГӨӨС ........ЗА ЗА МУУ ЁР.ТА НАР МИНЬ ОЙЛГОСОН БОЛ БОЛОО
2015-04-30
ЗӨНЧ МУХАМЕД:
ЗАХИАЛАГЧ ЮУ ХҮСНЭ ТЭРНИЙХЭЭ ӨРТГИЙГ НЬ ТӨЛСӨН Л БОЛ ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛЭГЧ ЯАЖ ИЙГЭЭД ЗАХИАЛГЫГ НЬ БИЕЛҮҮЛДЭГ АЙМААР ТОГТОЛЦОО ҮҮСЭЭД ХӨГЖӨӨД ӨӨРСДИЙН ТОГТСОН ХАНШ , МӨРДДӨГ ДҮРЭМ ЖУРАМТАЙ БОЛСОН БАЙНА. УГ НЬ ЗАСАХ БОЛОМЖ ОДОО БАЙГАА ЮМ. ХЭРЭВ ЯГ ЭНЭ ХЭВЭЭРЭЭ ҮРГЭЛЖЛЭЭД БАЙВАЛ ОДООГЫНХООС АЙМААР БОЛНО, ЯГ ЭДНИЙ ЭСРЭГ АЖИЛДАГ АРДЫН МАФИ ҮҮСНЭ. АРДЫН МАФИ БОЛ ЦЭВЭР ИТГЭЛ ҮНЭМШИЛ ДЭЭР ҮНДЭСЛЭГДДЭГ БОЛОХООР ИЛҮҮ АЮУЛТАЙ.ТӨРИЙН МАФИ БОЛ МӨНГӨНИЙ АШИГ СОНИРХОЛООР ОРШДОГ БОЛ АРДЫН МАФИ ӨШӨӨ АВАХ, ҮҮНИЙ ТУЛД АЛЛАГА ХИЙХ ТЭР БҮҮ ХЭЛ БИЕЭ ЗОЛИОСЛОХ ЗАМЫГ СОНГОНО.ЖИХАД ГЭСЭН ҮГ. ТЭР ЦАГТ ТӨРИЙН МАФИУД ГАЛТ ТЭРЭГ НЭГЭНТ ХӨДЛӨСӨН БОЛОХЫГ ОЙЛГОЖ АМАА БАРИХ ВИЙ.МӨНГӨ АШИГ СОНИРХОЛ ТЭР ҮЕД ХҮЧГҮЙДЭХ ВИЙ.НЭГЭНТ УЛАЙРСАН ҮЙ ОЛОН ЯДУУЬХИЙТЭЙ ИРГЭД ТӨРИЙН ТОМЧУУЛИЙГ БАЙТУГАЙ АРАЙ ГЭЖ АМЬДРАЛАА АВААД ЯВЖ БАЙСАН ЧИНЭЭЛЭГ ХЭСГЭЭ Ч ХҮЙС ТЭМТРЭХ БОЛНО.ЯАГААД ГЭХЭЭР ЯДУУЧУУД УЛАМ ИХСЭЖ АЛДАХ ЮМГҮЙ БОЛООД ИРЭХЭЭР, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ НЭГ НАСААР ЯДУУ ЯВСНААС НЭГ Ч ГЭСЭН ӨДӨР ХҮН ШИГ АМЬДРАЯ, ЗОРИГТОЙ ДАЙРААД АЗАА ҮЗЬЕ Г
2015-04-30
иргэн:
Ойлгомжтой л доо. Тэр үед нүүрс хөтөлбөр гэгчээс болж АН-ын нэр хүнд их өссөн байхгүй юу. Энэ нь гай болж МАН-ын даалгавараар хийгдсэн нууц ажиллагаанд тэр аудитор Ичинхорлоо гэгч хүүхэн оногдохгүй юу.??? тэгээд яаж ийгээд буруутгах тактик нь нүүрс, Гансүх энэ тэр л болохгүй юу.?? Үүний цаана МАН-ыг засагтаа оруулаагүй заналт дайсан болох Алтанхуягийг намнах л зорилго явж явж ийм юманд хүрсэн. Ер нь МАН-ынхан ална шүү хэцүү. Энэ бол муу ёрын сүнс шүгэлсэн тун аюултай хүчин шүү. Их олон ч гэмгүй амьтны толгой залгисан нам. Одоо даан ч байхгүй юм даа, байдаг бол атгаалжин хар мангас гэсэн үг.
2015-04-30
zocin:
cergiin ih syrgyyliin bagcz tyranhai zaluu genet odoo targalaad bajzaad hyn tanigdahgyi boltloo hurengetei bolson,yagaad tomczuud idsen uusan ni zamhraad ziriin irgediig helmegdyyleed szorond hiih,hurenge hyraah geed tyr hatyy baidag um be,gansyh medeez byryytai boloodl odoo genet byryygyi bolson gez uu.hudlaa bizdee
2015-04-30
Irgen:
Idej uuhaaraa said Durga hariutslaga Yariad ireheer bugdegree uvchtei zovlontoi boldog. Zugeer neg Ardiin huuhed bsan Bol ingenuity sh dee. Hulgailsan munguuruu humus hulsulj zahialgad nevtruuleg hiihee boliooch. gansuhee chamaig Dallaj ban irj landaga ideeree
2015-04-30
иргэн:
Идэж ашиглаад дууссан мөнгийг ингэж бултах өөр арга байхгүй биз дээ. Монголд шударга ёс, ардчилал байхгүй болсоны илрэл тод жишээ энэ бна.
2015-04-30
unen:
uxsen xoinoo neg muu jijiglengiin nuursenees ashig unax ni uy l boldoo, tegeed ochij ochij baganuuriin nuurs shuu, mash ix xog xaygdaltai, elch muutai, mashin nursenees yalgalt xiix yum bol tseber nuurs mash jaaxan garna daa, ,, bodit baidaliig medexgui albaar ingej gujirdsen l dee.
2015-04-30
зочин:
АТГ сайн ажилласан шүү, АН одоо биднийг хэн хэлэхэв гэсэн шиг өлөн хоосон сэтгэлээр идэж ууж байна, наад Гансүх чинь өшөө их идсэн байгаа даа, сайн шалгаарай, луйварчид захиалж бичүүлээд олон түмний тархийг угаах санаатай юу, Батүүл 11 тэрбумыг хүүдээ луйвардаж өгсөнийг бас шалгаарай
2015-04-30
Зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-04-30
zochin:
ATG ene meteer dutuu goomoi ajil hiij terguunii seheetnuudee helmegduuleed baih yum bol mongold hooson tolgoitoi heden teneguud l uldeh bhdaa. Shildeg humuusgui uls oron bolohiin bnldaa. Henii bodlogo vee..
2015-04-30
Зочин:
Завшиж идчихээд юундаа гүрийнэ вэ Ажил хийж байгаа нь сайн ч шударга л байл даа
2015-04-30
зочин:
Яг үнэндээ бол ард түмэнд хэрэгтэй ажил болсон Монголчууд нэгнээ барьж идэх нь
2015-04-30
Zochin:
Gansuh buruutai.Tuunii Bogd uuliin gazriig zarsaniig yagaad shalgadaggui ym be.Ter baigali orchnii said baihdaa Bogd uuliin gazriig zondoo zarsan gej sonsogdoj baisan.ATG uuniig shalgamaar ym
2015-04-30
иргэн:
Хөөрхий муу Энхбаярыг яг ингэж хэлмэгдүүлсэн одоо Нүүрс Гансүх,удахгүй Бат-үүлийг барьж хорьж шалгаарай.Цаадах чинь эрх ашигийн зөрчилтэй этгээд хүүдээ 11тэрбумын ажил аваад өгчихсөн.
2015-04-30
иргэн:
Монголд боов хулгайласан нь шоронд орж, вагон вагонаар нь нүүрс хулгайласан нь дарга сайд болдог хуультай тул энэ хулгайчийг дараагийн сонгуульд ерөнхийлөгч болгох хэрэгтэй
2015-04-30
Зочин:
Гансүх бол луйварчин, хуулийн цоорхойг ашиглаж мөнгө завшсан, хүмүүсд мэдэгдэхгүйгээр. түүнээс гадна оюутолгойн луйврын гэрээнд гарын үсэг зурсан нохойн гөлөг
2015-04-30