Ким Чен Ун 15 хүнийг цаазалжээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ он гараад 15 хүнд цаазаар авах ял оноосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн дунд “Хөдөлмөрийн нам”-ын нөлөө бүхий гишүүд байсан гэдгийг Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдэгдсэн байна. Өмнөдийн төв хэвлэл “Yonhap news” агентлаг “Цаазаар авахуулсан хүмүүсийн дунд Эдийн засаг, бодлого хариуцсан дэд сайд багтсан” гэж мэдээлэв.

Цаазын ял сонссон хүнийг олны өмнө буудан хороож, улсаасаа урвасан урвагчид хэмээн цаазын ял гүйцэтгэсэн хүн чанга яригчаар ярьж, “Агуу удирдагч Ким Чен Ун болон Хойд Солонгосоос урвасан бүхэн амиа алдах болно” гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн холбоо Хойд Солонгосыг хүний эрхийг ноцтой зөрчиж, амьд явах эрхэнд халдаж байна хэмээн буруутгасан ч Пхеньяны зүгээс “Урвагчдыг зохих ёсоор нь шийтгэсэн” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ