Нанжин хотын даргад 15 жилийн ял оноов

img

Хятадын Нанжин хотын дарга асан Жи Жиан авлига авсан нь илэрсэн тул шүүхээс 15 жилийн хорих ял оноосон тухай “www.cp24.com” мэдээллээ. Шүүх Жи Жианийг хоёр сая юань буюу 323 ам.долларын авлига авсан хэмээн буруутгажээ. Хотын даргаас 120 мянган ам.долларын өртөг бүхий эд хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн байна.

 

Жи Жиан 2010 онд нь Нанжин хотын даргаар сонгогдохоосоо өмнө Куньшань болон Яньжоу хотыг удирдаж байжээ. Хотын дарга 2014 оны нэгдүгээр сард авлига авсан нь илэрч, коммунист намаас хөөгдсөн билээ.

 

Шүүх хурлын үеэр Жи хотын иргэдээсээ уучлалт гуйж, “Сайн удирдагч болохыг их хичээсэн юмсан. Харамсалтай нь бүтсэнгүй” гэж хэлжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилсан “Авлигаас салах” аяны хүрээнд 14 мянга гаруй өндөр албан тушаалтан ажлаасаа халагдаж, шүүхээс ял авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

манай авилгалчдын ялын хугацаа үнэхээр бага байнаа
2020-10-15
Zochin:
Manai ulsad irj amidraachee ! Hun alsan ch Ebe orshoono ! Avliga avch ogson hichneen terbum baisan ch usreed l 2 jil ! Esvel orshoold hamragdana ! Jinhene ardchilsan uls bolson shuu ! Mongol uls !
2015-04-30