Хувьцааны асуудлаар иргэдээс санал авч байна

img

 

 

 

 

 

 

 

 

Чингисийн талбай дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд өнөөдөр тайван жагсаал хийж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн З.Батзандан "Эрдэнэс-Тавантолгой" ХК-аас эзэмшиж буй 1072 хувьцааны асуудлаар иргэдийн саналыг сонсож эхэллээ. Тэд хоёр өдрийн турш иргэдийн санал, гомдлыг Чингисийн талбай дээр хүлээж авах юм.

 

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд эрх баригчдаас Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг хурдан шийдэхийг шаардлаа. Энэ талаар тус компанийн оператор А.Батаа “Бид нэн тэргүүнд ажлын байраа авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Мөн Монголын ард түмэнд илт ашиггүй гэрээ хийхээр зүтгэж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулах шаардлага тавьж байгаа. Монголын баялгийг “Энержи Ресурс” гэж компанид л өгөх гээд байна. Тиймээс бид тайван жагсаал хийж байгаа” гэсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн З.Батзандан мэдэгдэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2.1 сая иргэн, мөн дээр нь 553 аж ахуйн нэгж хувьцаа эзэмшиж байна. Тавантолгойн орд нь социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн. 6.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь коксжсон нүүрс гэдгийг тогтоосон. Энэхүү орд нь газрын гүний 500-700 метрийн дор буюу олборлолт явуулахад ойр, хамгийн бололцоотой орд. Гэтэл ийм том баялгийг нэг тонныг нь 30 ам.доллароор Хятадын компанид өгөх гээд Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй компани. Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна. Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь. Дээр нь иргэдийн 1072 хувьцааг иргэдээс нь асуухгүй Хятадын компанид өгөх гэж байна. Засгийн газар “иргэдийн 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа” гэсэн шийдвэр гаргажээ. Иргэдийн өмчийг гадныханд бэлэглэх гээд тулгалт хийж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн юм.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yarshig l bn:
Novshnuud hudlaa soliorch bn. Energy Resource avchihvii gehees le uls turchidiin shahaany business ogschih uchraas zurh ni zogsoh uvchignuj bn daa
2015-04-30