МАН руу дайрах хэрэггүй

НИТХ-ын дарга Д.Баттулга, хотын дарга Э.Бат-Үүл нар мэдэгдэл гаргаж, нийслэлийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг МАН-ынхан зориудаар харлуулж, ажил гацахад хүргэж байна. МАН эрх барьж байхдаа хотод хоноцын сэтгэлээр хандаж байсан. Одоо ч урьдын адил хотдоо хоноцын сэтгэлээр хандаж, Улаанбаатарыг бүх асуудалтай нь орхин явах замаар хариуцлагаас зугтах санаархлаа ил тодоор илэрхийлж байна хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл энэ мэдэгдэлд чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариу барив. Тэрбээр “МАН-ын санаачилж, хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлж байгаа. МАН руу дайрч улс төрийн оноо авах гэсний хэрэггүй гэдгийг нийслэлийн удирдлагуудад хэлье. Харин ажлаа сайн хийвэл рейтинг чинь өсч магадгүй” хэмээн намаа хамгаалав. Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “нийслэлийн өмнөх удирдлагуудын хийж байсан ажлыг үргэлжлүүлж байгаа хэрнээ чадахгүй болохоор зугтдаг, бултдаг байж болохгүй. Э.Бат-Үүл айл бүрийг хувийн хаустай болгож, сайн сайхан амьдруулна гэж хэлсэн. Гэтэл тэр нь бүтэхгүй болохоор Г.Мөнхбаяр даргын хийж байсан нийтийн орон сууцыг үргэлжлүүлж байгаа. Тэр ажил нь явахгүй болохоор Д.Сумъяабазар гишүүн эрчимжүүл гэхээр үгүй гэдэг. Ингэж төрийн залгамж чанаргүй байж болохгүй” гэж өөрсдийгөө өмгөөлөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ