Засаглалын ялзрал зарчим алдагдахаас эхэлдэг

img

 Хэдэн жилийн өмнө энэ тухай нэгэн төрийн албан хаагч, эрхэм нөхөртэйгээ санал солилцож, илэн далангүй ярьж, сэтгэлээ онгойлгож байсан билээ. Уулзах бүр л нөгөө сэдвээ ажил албаны яаралтай үед ч, шатан дээр таарахдаа ч, сөхөн ярина. Өнөөгийн нөхцөл байдлыг харсаар байж тэвчихээ больж энэ сэдвийг нөхөртөө дуулгалгүй, зөвшөөрөлгүй үргэлжлүүлэн бичиж, олон түмний сонорт энэхүү бодлоо хүргэхээр  шийдлээ. Төрийн өмчийн хорооны даргаар ажиллах хоёр жилийн хугацаанд зарчим алдагдахад засаглалын ялзрал бий болдогийг биеэрээ мэдэрсэн. ...Популизм томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй ч, юм бүхэнд тохирдоггүйг монгол төрийн үйл ажиллагааны сүүлийн 15 жил харууллаа. Төрд маш их баялаг байна.  Мөнгө байна. Түүнээс сааж хувийн амьдралаа сайжруулж, дээшлүүлж болдог “тогтолцоо” 2000 оноос эхэлсэнд л хамаг учир байна.

 

Энэ үгийг  би биш  Монтэскю хэлсэн.

 

“Шарль дэ Сэконда Монтэскюг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сод эдийн засагч” гэж М.Ж Кейнс  үнэлсэн  байдаг.

 

Их сэтгэгчид өөрсдийн зохиол бүтээлдээ голдуу  зарчмуудын талаар тууривсан байдаг нь  “зарчим” бол онолын тулгуур асуудал, хөгжлийн философи байдагтай холбоотой биз ээ.

 

Байгалийн болоод нийгмийн амьдралын  аливаа юмс үзэгдэл, хөгжил хөдөлгөөн бүхэн өөрийн зүй тогтолоор оршдогийг суут онолчид тогтоосон байдгийг бид заалгахаараа нэг болсон.

 

Зүй тогтолын тухай  онол нь өөрийн зарчмуудад тулгуурласан тодорхой системийг бүрдүүлж, харин  зарчим нь юмс үзэгдлийн дотоод мөн чанар болж уг системийн оршин тогтнох, хөгжин  дэвшихийн үндэс болдог аж.

 

Эдгээрийг учир шалтгааны үүднээс мөрдлөг болгодог арга зүйг бид шинжлэх ухаан гэж нэрлэж ирсэн.

 

Шинжлэх ухаанд тулгуурласан нийгмийн амьдрал хөгжин дэвшдэг жамтайг хүн төрөлхтөний түүх нотлон харуулсан билээ.

 

Өнөөгийн нийгмийн доторх доголдож буй асуудлууд, ардчилсан засаглалын зарчим, шудрага ёсны үйлчлэл системийн донсолгоонд орж байгаа нь шинжлэх ухаанч хандлага, өндөр боловсрол,мэдлэгт суурилаагүйд оршиж байна гэж хэлэх гэж л оролдож байна.

 

Үндсэндээ онол, эш хоёрын зохистой харилцаанд тулгуурлахгүй “сохор халтар дуулианаар, соотон халтар чимээнээр” гэгчээр вульгар прагматик урсгалын үерт идэгдэн, залуургүй завин дээр байгаа мэт дүр зураг монгол төрийн сүүлийн 15 жил нүдний өмнүүр жирэлзэн өнгөрлөө.

 

Өмнөх нийгэм, тэдний гишүүд өөрийн гэсэн зарчим, өөрсдийнх нь онолчийн бий болгож судалж, анализ хийн, нэгтгэсэн ухаан дээр оршин тогтнож, тодорхой эрэмбэнд хүрч цэгцлэгдэн, нэг зүгт чиглэн хөгжлийн тодорхой оргилд хүрсэн ч, онолын зарчмын алдаа, хүрэх арга зам, аргачилал, зарчмын алдаанаасаа завхралд орж, нийгмийн хаосыг үүсгэсэн.

 

Энэ хаосоос дахин шинэ эрэмбэлэгдсэн нийгмийн тогтолцоонд хүрэх зүгтээ шинжлэх ухаанчаар, мэдлэгт суурилан явж чадахгүй, урсгалаар явсаар эмх замбараагүй системийнхээ чөтгөрийн тойрогт эргэлдсээр байна даа бид.

 

Өнөөдөр бид хөгжлийн тодорхой үзэл баритлал, монгол үндэстнийг оюун санаа, хүмүүжил төлөвшлийн хувьд нэгтгэн чиглүүлэх үзэл санааны номлолгүй, ардчиллын далбаан доор хэт задгайрлыг дэвэргэж, зөвхөн мөнгө шүтсэн дундад зууны мерканталист, хэт прагматик аргаар бар улс болно гэсэн гэнэн мөрөөдөл нь Монгол орны бүх чадамжийг устгаж, сүйрлийн ирмэгт авчирлаа.

 

 “Муу дээрээ бас муухай, муухай дээрээ бүүр улцан” гэгчээр олон улсын эдийн засгийн хямралд өртөж, нийслэл гэхэд л хүн амын  29 хувь, хөдөөд 34 хувь  нь ядуурлын төвшинд амь зууж, манай ирээдүй хүүхэд, багачууд траншей, хогийн цэг дээр амьдрах болсон нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын чадамж ямар байгааг энэхүү ард түмний аж байдлын баталгааны бодит дүр төрх харуулж байгаа хэрэг.

 

Ард түмний амьдралын тэгш бус байдал, баян хоосны ялгаа эрс нэмэгдсэнд голлох буруутан бол хязгааргүй улс төржсөн, гэмт хэргээс мултрах, төрөөс баяжих эрмэлзэлтэй элит люмпингүүдийн цугларал болсон УИХ-ын бүрэлдэхүүн гэж мөхөс би зориглон хэлэх байна.

 

Тэд нам дамжсан олигархи, эрх ашгаараа нэгдсэн бүлэг дээрэмчин болон хувирч байна. Жинхэнэ авилгал, эд баялаг уул уурхайн лизенз, газрын зөвшөөрөл тойрсон улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн улайрсан тэмцэл улс орныхоо эрх ашиг, хөгжлийг бүрэн боймлон унагаж байгааг харсаар суух уу.

 

Тэд л харийн их гүрнүүдийн эрх ашгийг хамгаалж, хөгжлийн хөтөлбөрийн явцыг популизмаар багалзуурдаж, нийгмийн мэдээлэл, мэдлэггүй хэсэг дээр улс төр хийж, “саарал фонон дээр хар дүрсээ тодруулах” гэж тэд л алалцаж байна.

 

Тэд л хадгаламж банк /хуучин нэрээр/-ны 14 тэрбумаар казинодож, хотоо утаа униар, түгжрэл стресст оруулж, орон нутгийн засаг дарга нар /та бүхэн хэдэн жилийн өмнөх судалгааг хараарай, хэзээ ч тийм тоо байгаагүй/ -ын хөрөнгө орлогын мэдээлэл 2 тэрбум төгрөг давж, төрөөс төрсөн тэрбумтангууд болон гаарч байна.

 

Бас тэд хавтгайрсан халамжинд живүүлж, улсаа өрөнд унагаж, амин чухал дэд бүтцийн төслийг өөрийнх нь эрх ашиг биелэхгүй бол олон жилээр чангаан хойш татаж “надад биш бол чамд ч биш” гэсэн хогийн бэртэгчин жалга, довны хуучин сэтгэхүйгээр олны эрх ашгийг дэвсэлж байна.

 

Улс орныхоо олон улсын нэр хүндийг хорлож, эдийн засгаа хорлосон хууль тогтоомжуудыг олигархиуд хийгээд харийнханы захиалгаар үйлдвэрлэж хямралд оруулсан хүмүүс өнөөдөр өндөр дээд төвшинд өөрсдийгөө дархалсан хууль гаргахаар улайрч сууна.

 

Хэн 68 хувийн татвар санаачилж алтыг далд эдийн засаг болгов, хэн ашигт малтмалын хуулийг популизм хийж өөрсдөө тодорч улсаа хорлов, хэн баялаг бүтээгчдийг намнадаг хуулийн өөрчлөлтийг санаачлан шоронд шидэж, хэвлэл мэдээллээр гутааж, 1950-60-аад оныг буцааж авчрав. Тэр бүхний үүр уурхай, “далайн дээрэмчний баг” өнөөгийн улс төрийн өндөрлөгт бусдад танигдаад сууж байна.

 

Зүй нь таван гар муушкад ярьдагаар “нохойн баасан дээр мандсан эдгээр нарыг” дахин дархлан үлдээх талаар мэдэгдээд байгаа эрх баригч намуудын хүсэл эрмэлзлийг хамтын хүчээр, намын массын хэлэлцүүлгээр таслан зогсоовол зохистой

 

 

Дээр нь “Ядуурал бол залхуурлын шан харамж мөн“ гэж Гёте онож хэлснээр ажилгүйдэл, ядуурал, залхуурал гурав хавсайдан монголыг “заяа муутын лаазтай усанд ч түймэр асна”  гэгчээр хавтгайд нь дордуулж байна.

 

Хичнээн их ажлын байр байсан ч амрыг харах, бэлэнчлэх, төрөөс халамж нэхэх, бусдыг рекетлэн дээрэмдэх, ариун нандин бүхнээр гул барьж “цус сорж” амьдрах эрмэлзэл газар авсныг бид үй олон жишээгээр харж сууна. Үүнийг монгол орныг социализм, коммунизмын үед 70-80 жил удирдсан, ардчиллын үед 17 жил удирдсан улс төрийн хүчин үү, 8 жил дангаар буюу хамтарч удирдсан улс төрийн хүчин үү гэдгийг ард түмэн ялгах цаг болсон.

 

Үй олон ажлын зар хахаж байхад хогийн цэг дээр зодолдож, лааз цуглуулж, олсноороо найрка сорж сууна. Энэ бол өмнөх нийгэм болон мөнөөх олон дахин сонгогдсон, 76-н эрхэмийн баталсан халамжийн хавтгайралын уршиг “үр могой”.

 

Үнэндээ чадварлаг, мэргэшсэн, төлөвшсөн, жинхэнэ баялаг бүтээгчид бол мэргэжлийн ажилчид, жижиг дунд бизнес эрхлэгчид ба мэргэжлээсээ бусдыг өндөрт тавьдаггүй, улс төрждөггүй, захирал болохыг санаархдаггүй, өөрийнхөө овоо босгох гэж үхэн хатдаггүй сэхээтэн хоёр ширгэшгүй, дундрашгүй баялгийг бүтээгчид, хөдөлмөр бүтээлийн нөөц боломж билээ.

 

Байгалийн   нөөц дундардаг бол мэргэжлийн чадамж, оюуны сэтгэлгээ яндашгүйг дэлхийн улс гүрнүүдийн жишээ нотолсон.

 

Ямарч байгалийн нөөцгүй эрчүүдээ харьд хөлсний цэрэг болгон илгээж орлогоор нь амьдардаг, тэр цэргүүд цагийн саалтанд харуул хамгаалалтын цэрэг европод швейцарь цэрэг гэдэг болтол хоногшуулсан энэ орон хүний хүчин зүйл, гайхамшигт байгаль, хосгүй бренд цаг, банкны нууцлал, сэргээгдэх эрчим хүчний борлуултын хүчээр өнөөдөр газар даашгүй баян иргэдийн орон болсон.

 

Ямарч байгалийн нөөцгүй загасчны тосгон гайхамшигт байршил, дундрашгүй хөдөлмөрч чанар, хосгүй эх оронч удирдагчийнхаа хүчээр Бар хот гэх улсыг мандуулж орчлон ертөнцөд гайхуулж байна.

 

Монгол хүнд ч сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, хүний сурсныг сурах, хийдгийг хийх чин эрмэлзлэл, баялаг түүх, соёл уламжлал, оюуны өндөр чадавхи, амьдралд дасан зохицох чадвар, өгөөж арвин газар нутаг, тусгаар тогтоносон эх орон бүгд бий.

 

Гэтэл Монголчуудын өөдлөн дэвжихэд юу саад болоод байна бэ ?

 

Монголчуудын аж байдал, оюун санааны амьдралын доройтолд хамгийн том нөлөөлөл үзүүлж байгаа зарчмын завхрал бол шинжлэх ухаанчаар хандаж байгаа нэгнээ, зүрх сэтгэлээр ажиллаж байгаа бүхнээ, даргад долигоноогүй “эсэргүү”-нээ сонсодоггүйгээс хүний нөөц, хүний хөгжлийн  бодлогод гарч байгаа гажуудал юм.

 

Монгол төрийн түүхэн уламжлал алдагдаж, төрийн хар хайрцагны бодлого гэж байгаамуу !

 

Хүний нөөцийн төлөвлөлт, бодлого байхгүй бүх зүйл урсгалаар явагдаж, хэн ямар боловсрол мэргэжил эзэмших нь хувийн асуудал мэт болж, сургуульд элсэх, төгсөгчид нь ажилд орох, бүтээлч шагнал урамшил хүртэх, тэр бүү хэл тендерт шалгарах ер нь бүх л юм танил, тал ар өврийн хаалга /хуучин хэллэгээр/ гуйлгаар шийдэгддэг тогтолцоо одоо хүртэл үйлчилж байна шүү дээ.

 

  Ийм тогтолцоо оршин тогтнож байгаа цагт авилга, хээл хахуулын үүд хаалгыг хаана гэдэг нь сэрүүн зүүд болж байгааг цаг хугацаа тод харууллаа.

 

Дээр нь мэргэжсэн ажилчин, сэхээтний зохистой харьцаагаа алдуулж байгаа тоймгүй олон дээд сургууль нэртэй социализм, зах зээлийн нийгмийн гибрид хуулбар болсон оронцогууд биднийгээ баллаж байна.

 

Өнөөдөр тоогоо алдсан хууль хүчний болон гуманитарь боловсролын дээд сургууль айдас хүргэж байна. Нийгэмд ямарч баялаг бүтээдэггүй, татвар төлөгчийн хүзүүн дээр морддог энэ олон хуульчид бүгд хүн айлган рекетлэх, баялаг бүтээгчдийг дээрэмдэж амьдрах сонирхолтой бүхэл армийг монголд төрүүлж байна.

 

Бид их гүрэн шиг, тэдний хуулийг копи, фаст хийн авчирсан үй олон хууль, хуулийн байгууллагын хүчирхэгжил, засгийн ордоноос багагүй энэ олон том саарал байшингууд, энэ олон шоронг дүүргэх шаардлага 3 сая монголд байгаамуу.

 

37 оноос ч чимээгүй олон ногоон малгайтан, байгууллага бүхэнд, нам ялах дээр ялгаран гардаг мэдээлэгч /ЗГХЭГазарт Ш.Солонго гэх эмэгтэй, Төрийн өмчийн хороонд О.Сэр-Од, Ц.Одмаа, Ж.Төмөрбаатар, В.Дарханбаатар нарын коммунист сэтгэлгээгээр илэрч байна./ болж, хөдөлмөрөөр амьдрагчдыг хаашаа ч хөдөлгөхгүй байна.

 

Таминээ “Бурхан хүнийг бүтээсэн бусдыг нь инженерүүд бүтээсэн ” гэдэггүй билүү. Хаа байна инженерийн сургуулиуд, ганцхан ШУТИС-уу.

 

Хөдөлмөрийн бус орлогоор амьдрагчид хогийн ургамал мэт бүрхэж баялаг бүтээгчдийг паразитлан амьдарч байна.

 

Зуун мянгаар яригдах нийгмийн талын мэргэжил, хэдэн арван мянгаар яригдах цэрэг, олон зуун мянгаар яригдах төрийн албан хаагчид, оюутан сурагчид, 7000 лам, 700 орчим ус-байгаль орчин ярьсан “дээрэмчний бүлэг” бүгдээрээ хэдхэн бизнес, инженер, жижиг дунд бизнес эрхлэгчид татвар төлөгчдийн нуруун дээр марзан Шаравын алдарт зургийг санагдуулан амьдарч байна.

 

Алдарт Щедриных билүү “Хоёр генералийг нэг тариачин тэжээсэн нь” гэх өгүүлэл бол харин ч гайгүй байж.

 

Боловсон хүчин, хүний нөөцийн бодлого аль ч нам гараад нэмэргүй, нам дагаж цүнхийг барьж, хормойнд гишгэн бүдчих долдой залуучууд гарч ирж, асуудлаа ийм маягаар шийднэ.

 

Мэргэжилтэй боловсролтой, чадварлаг залуусыг буруу жишигт сургаж, хорлож байгаа өнөөгийн системийг өөрчлөхгүй бол арай дэнджээ.

 

Төрийн албанд ажилд орно гэхэд заавал хайрцаглагдсан улс төрийн намаар дамжиж, ялсан нь ямарч шалгуургүй, ялагдсан нь намаараа ялгаварлуулж сүйрнэ. Эндээс урвагч, долдой, авилгач нарыг төрүүлэх школ үүснэ. Ямар ч баталгаа байхгүй. Ийм системийг мөнөөх 76 сэднэ. Аль нам нь мэдэгдэхгүй нэг ангийх гэдгээр дэмжинэ. МУ-ын Ерөнхий сайдууд дээр маш их илэрдэг.

 

ТАЗ хэмээх захиалгаар ажилладаг, хиймлээр хорлодог, улс төрчдөд үйлчилдэг, дээр ярьсан  “бузартлыг” баталгаажуулдаг хөгийн гэхэд багадмаар ёстой ”алах ихдэж, зодох багадсан” нэг газар аль ч намын үед “элэг авсан” үйлдэл гаргасаар байдаг.

 

Ийнхүү хүмүүсийг -- ялсан намын “бууны нохой, ялагдсан намын ”урвагч“ төрүүлэх зохиомол хээлтүүлэг бий болгодог.

 

Ажлын байр олдохгүй боломжийн зарим хэсэг нь арга ядан, харьд цагаачлан, хагас боолчлолын золиос болж, эх нутгаа санан бэтгэрч, гэр бүл салж сарних, үр хүүхэд өнчрөн хоцрох нэг үндэс болж байхад гадаадад ажиллах хүч гаргах өрсөлдөөнд ханцуй шамлан оролцож, гадаадад ажиллагсадын гуйвуулж байгаа мөнгө манай вальютын нэг чухал эх үүсвэр хэмээн сайрхаж сууна.

 

Мэргэжил нь тодорхойгүй, улс төрийн арга, технологиор өнөөгийн зарим арга зальтай залуучууд сайд, агентлагийн дарга, газар, хэлтсийн дарга нарын суудлыг сум шиг хүртчихээд ширээний ард гиюүрч сууж, юунаас ажлаа эхлэхээ мэдэхгүй өдөр хоногийг өнгөрөөж, анкетандаа баатарлаг албан тушаалтай, одон медалтай люмпэнгүүд монголоор дүүрэн болж, моод монголоор дуусдаг гэдгээр дурсамж болон үлдэж байна.

 

 Яам, агентлагуудад газар, хэлтсийн сэтэр зүүсэн олон дарга нар хэрэггүй. Харин сайн мэргэшсэн ахлах мэргэжилтэн, менежер ус агаар шиг хэрэгтэй байна. Дарга болох дуртай  залуу үеийнхэнд сайн мэргэжилтэн болчихоод удирдах албан тушаалд тэмүүлдэг тогтолцоо үгүйлэгдэж байна.

 

Ингэж л зарчим, бодлого алдагдаж байна гэж бид харуусаж байна.

 

Нийгмийг эвссэн нэрээр бялбуурдаж, ачир дээрээ хуйвалдаан, эрх ашгийн сүлэлдээн, баялагийн хараалд идэгдсэн шунал, шүлсээ савируулан хувааж идэхээр улайрсан хэнээрхэлээ далдалж, ардчилалын алтан зарчмыг уландаа гишгэж МАНАН татуулж байгаа нь угтаа бидэнд юу ч өгөхгүй, юу ч өгсөнгүй, улам дордуулж байгаа нь үнэн боллоо. Жинхэнэ меркантелизм ханхалсан ШИЙДЛИЙН гэх эв нэгдлийн гэж өхөөрдсөн энэ засаг “гурван толгойн” л асуудал шүү дээ. Шийдлийн Засгийн газрын удирдагч нар, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хуучнаар МАХН, одоогийн МАН-ын дайчин туслагч эвлэлээр хүмүүжсэн хүмүүс.  Түүнийгээ далд санаагаар харуулж, хуучны ангиар ялгаварлах бодлогыг хэрэгжүүлж, чимээгүй хоморголон АН-ын олон мянган гишүүдийг хот, хөдөөгүй, баруун, солгойгүй халсаар байна. Харсаар байж чимээгүй байсаар байна. Хуучин өрөө төлж, монголын ардчилалд гай зовлон авчирлаа. Бид биеэрээ мэдэрч байна. Социализмын үеийн МХЗЭ-ийн хуучин даргаа ЗГХЭГ-ын дэд дарга болголоо. Ингэж хэлсний төлөө тэдний өшөө хорсол нэмэгдэх нь мэдээж. Харин би үнэнийг хэлсэн. Хэлсэн үгнийхээ төлөө урьдын аав шигээ гүтгэлэг, доромлол, ял зэмлэл хүлээн авахад бэлэн байна.

 

Нэгдэх нь суудлаа алсдаа бөхлөх, замдаа саад бологсодыг “До яамаа” ашиглан зайлуулах, утсан хүүхэлдэйгээ тоглуулах гэсэн нам дамжсан “Хээл нэгтэй, хэвлий бэхтэй” олигархиудын санаархал.

 

Тэд урьднаас төлөвлөн, урваач, шарваач, зүрхний хий судлалын клиник гажигууд, сүүлийн удаа сайд болох гэж усанд унасан хүн мөчрөөс өвснөөс зуурдаг шиг амь тавигсад, элемент, архичингуудаа баадуудан өөрийнхөө намын рейтинг унаган байж, ялалтыг ялагдал болгон төрөө самууруулж, эдийн засгаа алж, засгаараа тоглосон нь одоо яруу тодорхой болоод байна.

 

Нөгөө хоёр толгой цаглашгүй баялаг агуулсан хоёр толгойн хөрөнгийг хувааж “цуслах” зодоон гэдгийг түмэн олон харж байна. Түүнээс ямар үхсэн хатсаных нь улсаа хөгжүүлэх, түмэн олноо жаргаах, ядуурал, ажилгүйдлээ хумих, хувьцаа хуваах байх билээ.

 

Улс төрчдын, 76 бор халзангийн бас нэг увайгүй авилгал, хулгай, луйвар гэж хэлж болох сонгодог жишээ бол УИХ-ын гишүүд 10-аад жилийн өмнөөс 10 саяаас эхэлж, жилээс жилд өссөөр нэг тэрбум төгрөг болон геометрийн прогрессоор эрх мэдлийг хуульчилж зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг сонгодог утгаар нь хийж, тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын төсөв батлуулж, хувийн мөнгөө зарцуулж байгаа юм шиг аашилж байгаа бусармаг үйлдэл юм.

 

Энэ их мөнгө орон нутагт хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд зориулагдаж байгаа мэт харагдаж байгаа боловч үнэн мөн чанар нь эрхэм түшээдийн  дараагийн УИХ-д сонгогдоход хэрэгтэй нэр төрийг худалдан авахад зориулагдаж байгаад гол агуулга оршино.

 

Үндсэн хуулийн цэц хууль бус гэсэн шийдвэр гаргаад ч энэ мөнгө байж л байдаг, хямралд нэрвэгдээд төрийн албан хаагчдынхаа цалинг хасахдаа тулсан цаг мөчид ч байж л байдаг “Хүчтэй мөнгө дөө”. Одоо улам арга нь өөрчлөгдөж нууц байдалд орсон нь үнэн.

 

Ямар ч зураг төсөв, тооцоо үндэслэлгүй УИХ-ын гишүүдийн үзэмж, цээжний пангаар тавигдаж байгаа энэ мөнгө нь Засгийн газар төсөвөө хуулийн хугацаанд нь батлуулж авахын тулд УИХ-ын гишүүдийн хүсэл, таашаалд нийцүүлэн  нэр, төр худалдан авахад нь зориулан өгч байгаа хахууль юм.

 

Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар  ямар сайндаа “авилгажсан төсөв” гэж нэрлэхэв дээ.

 

Өнгөрсөнийг эргэн саная: Тэргүүн шадар сайдын багцад “Үйлдвэрлэл дэмжих хөрөнгө оруулалт” нэрээр суусан ардчилсан намын гишүүдийн нэртэй мөнгө, Шадар сайдын багцад “Бүс нутгийн хөгжлийг дэмжих” хөрөнгө оруулалт нэрээр суусан МАХН/МАН-ын гишүүдийн нэртэй мөнгийг хоёр шадар сайдын тушаалаар жагсаалтыг баталсан.

 

МАХН/МАН-ын засаг дарга нар аймаг, нийслэлд ихэнх нь учраас тендерийн үйл ажиллагааг орон нутагт эрх шилжүүлэх хэлбэрээр зохион байгуулах, Ардчилсан намын засаг дарга аймгуудад цөөхөн учраас яамдуудаараа тендерийг хэрэгжүүлэхгүй бол хэн хэнийхээ далд төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд саад болно гэсэн хардлагаар татвар төлөгчдийн мөнгийг хүүдийлснийг саная.

 

Үндсэн хуулийн цэц, ард түмнээс удаа дараа хорьж зэмлээд ч  болиулж  чадахгүй өөрийн дүрс нэрээ янз бүрийн арга замаар халхавчлан далдлаж байгаа гишүүдийн мөнгө, гэмт хэрэгт холбогдсоны нь хуулийн байгууллага  нотлоод ч халдашгүй эрхээрээ бие биенээ хаацайлан хариуцлага тооцуулдаггүй  УИХ-ын бусармаг үйл ажиллагаа нь засаглалын ялзралын сонгодог жишээ мөн.

 

Ард түмний аж, амьдралыг дээшлүүлж мөр бүтэн гэдэс цатгалан явуулъяа гэвэл үйлдвэрлэл, аж ахуй эрхлэж хөдөлмөрлөн бүтээхээс өөр арга зам байхгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөв зохистой харьцааг бий болгож, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нь хувийн хэвшлээ, хувийн хэвшлийнхэн төрийн өмчит компаниудаа харилцан уялдаатай дэмждэг дэлхийн чиг хандлагыг цаг алдахгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаад шийдлийн Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй байна.

 

Гэтэл Монголын төрд зах зээлийн нөхцөл дахь үйлдвэрлэл, эдийн засгийн цэгцтэй үзэл баримтлал байхгүй, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, дэмжиж туслах сэтгэл дутаж зөвхөн хувьдаа баяжихыг хүсэгсэд мэтээр нүд үзүүрлэн ханддаг нь тэднийг төр засгийн эрх мэдэлд төлөөллөө байршуулах замаар бизнес, өмч хөрөнгөө авран хамгаалах гэж улайрах зүй бус үзэгдэлд түлхэж, Монголын төр олигархи, эдийн засгийн монголын алуурчдын сүлжээнд баглагдан дотроосоо ялзрах нэг нөхцлийг бүрдүүлж байна.

 

Төрийн эдийн засгийн бодлого нь зөвхөн сонгуулийн амлалтуудыг хэрэгжүүлэх ерөнхий зорилт, тунхаглалаас хэтрэхгүй, ард иргэдийг залхуурал, арчаагүй байдалд уруу татах хэрэгсэл болжээ.

 

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид, өрх гэр, иргэдийг үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, чанар арвилан хэмнэлт, шинэ дэвшилт технологи, арга барил эзэмших, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд идэвхижүүлэх  замаар  гадаад, дотоодын таатай  нөхцөл боломжуудыг ашиглан  эдийн засгийн өсөлтийг хангах тодорхой механизмуудыг бүрдүүлэх чадвар дутаж байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит хамтарсан үйлдвэр гэх мэт хэдэн үйлдвэрээ мэрж, урьд байгаагүй  ногдол ашиг авахаас цааш ахихгүй байна.

 

 Түмэн олныхоо бахархал болсон бүтээлч, шилдэг хүмүүсээ шагнаж алдаршуулдаг нь хүмүүн төрөлхтөний  ёс, шудрага хөдөлмөрт нийгмийг уриалан дуудах хөшүүрэг болж байдаг.

 

 Гэвч ойр ойрхон хэдэн арваараа төрөөд байгаа гавьяатнууд, одон медальтнуудыг  шинжээд үзвэл үйлдвэрлэн бүтээгчид, амьдралын гүнд ажилагсадаас цөөн, дийлэнх нь нийгмийн дэд салбарынхан цагаан захтнууд байна. 

 

Ихэс дээдсийн таалалд багтсан ойр, дөт шадарлагсад нь төрийн хайр хишгээс бялууртлаа хүртэж  байхад хөдөлмөрийн эгэл хүмүүс, амьдралыг дархлан бүтээж байгаа бодит салбарынхан шоовдорлогдсон хүүхэд шиг байдаг нь өмнөх төрөөс уламжлагдан ирсэн төрийн жинхэнэ нүүр царай болж байна.

 

Энд би, хэн нэг Улсын Их хурлын гишүүн, төрийн албан тушаалтан  ер нь аль нэг өөрийгөө ялан дийлэхээ больсон, чадахгүй тоглоомоор оролдон өөрийгөө зовоож яваа монгол хүнийг буруушаан шүүмжлэх, мэдэж, чадаж зөв амьдарч яваа тэр хэсгийнхээ урмыг хугалах гэсэндээ үүнийг бичээгүй.

 

Зарчимгүй   тогтолцооноос үүдэн мэдлэг, чадваргүй, хүмүүжил, төлөвшил, соёл, ёс суртахуунгүй, хариуцлага, ухамсаргүй эмх замбраагүй, хөгжил дэвшилгүй энэ бодит байдлыг ухаарлын аргаар тайван замаар өөрчлүүлэхийг хүсэж ард түмэн улс төрийн хүчнүүдэд сонгуулийн үр дүнгээр удаа дараа ээлжлэн  итгэл үзүүлж, найдвар тавивч “сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болсоор ирсэнийг сануулах гэсэн юм.

 

Монголын нийгмийн бодит тусгал болон проекцлогдон буусан өнөөгийн энэ хэдэн дивтаатыг дархлан үлдээх гэсэн эрх баригч намуудын санаархалд үнэхээр гайхаж байна.

 

Ялзран үхэжсэн эд эрхтнийг үндсэн бие мах бодиос нь яаралтай мэс заслын аргаар тасдан хаяхгүй бол бусад эд эрхтэндээ хорт хавдар мэт үсэрхийлэн үхжүүлэх аюултай.

 

Бид нэг л бишээ гэж урам хугарч, итгэл алдарсан ард түмэнд одоо эцсийнхээ аргыг хэрэглэх сонголт үлджээ. Та өөрөө өөрийнхөө ирээдүй үр хүүхдийнхээ хувь заяаны төлөө олуулаа тэмцэхгүй юм бол үүнийг таны өмнөөс бурханч хийж өгөхгүй.

 

Энэ эрүүл бус үзэгдэлтэй хүн зоноороо, намын массаараа эсэргүүцэн тэмцье, тэмцье бас дахин тэмцье.

 

Төрийн өмчийн хорооны дарга асан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн, “эсэргүү” А.Дашнамжилийн хүү, инженер Д.Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн үг:
Анхнаасаа доороо ажиллаж байгаа хүмүүсээ хянаж ажиллах нь яасан юм бэ. Тамгын газрын даргаараа юу ч мэдэхгүй хувийн компануудын шахаа хийсэн биеэ үнэлэгч хүүхэн тавьсан байхад яаж сайн ажиллах вэ дээ
2015-06-16
dembee:
altanhuyagin toodgor uud 1baij shudarga gar boloh gej
2015-05-02
tsever gar:
tsogtbaatar yu gej hudlaa yariad bn altanhuyagin toodgor baij
2015-05-02
Г.Гучин-Ес:
энэ бичсэн, хэлсэн бүхнийг чинь хэн хүнгүй мэдээд байна, мэдээд байна. харин энд тоо баримт, нэр ус, албан тушаал, баталсан хууль журмын дугаар, огноо, гарын үсгийн эзэн, санаачлан хэрэгжүүлэгчдийн сүлжээ ... гэх мэт баримтуудыг ил тодоор хэлье, дүүдээ аваад ирээрэй эсвэл дүү нь яваад очьё
2015-05-02
дэмжигч:
Энэ хун харин ч шударга юм биш уу албан тушаалтайгаа зууралдаад бхгуй огохоо огч чаддаг хэлмэгдэж юм юм узсэн ийм хунээс л унэн уг гарна шуу
2015-05-01
зочин:
Ер нь л өнөөдөр юу болоод байгаа цаашид юу болж дуусахыг ёстой бурхан нь мэдэх үү бугнь мэдэх үү бүү мэд. Нэг л биш.Ямар ч баталгаа алга. Зөв л амьдармаар байна
2015-05-01
Цогтбаатар гэж хэн бэ:
Алианхуягийн хөялгаар бялуу хүртсэн цөөн хүний нэг. СЯ, ТӨХ-нд ажиллаж байхдаа энд бичсэн шиг шударга ажиллаагүйг түмэн мэднэ. Ямар сайндаа хамт ажиллаж байсан хүмүүсээ энд нэрээр нь дуудах вэ дээ. Эксклюзив чэнж гэдэг рекламандаа тоглоод л яв даа. Алтанхуягиыг дахин өргөмжлөх тэмцэлд нэгдэж болохгүй шүү
2015-05-01
tsever gar:
tsogtbaatar yu gej hudlaa yariad bn altanhuyagin toodgor baij
Зочин:
яаж тэмцэх? юу хиих ? тэмцлиин дараа яаж цаашаа явах маш нариин төлөвлөгөөг боловсруулах ,хүчээ нэгтгэх ,зохион баигуулах гээд л маш олон зүилииг зангидах нэгдмэл хүчииг бии болгох хэрэгтэи баина.
2015-05-01
Зочин:
MIAT chini ulsiinh yumuu huviinh yumuu ajil heetseldeed Darga nartai ni uulzah geed boldoggui Darga ni geed Nuur Amaa tatuulsan evee gadaadad zugaalaad oldohgui yumaa argaa Barj bna
2015-05-01
Цогт:
Ажлаасаа хусагдаад бухимдсан хүн байна зайлуул баахан л хараал зүхэл. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа төрийн өмчийг дампууруулсан нөхөр байхдаа
2015-05-01
Зочин:
Маш зөв танд санаа зовж байна
2015-04-30
Зочин:
Нилээн ярвигтай асуудлыг ярьж дээ наад уханууд чинь ойлгох болов уу даа мафи шинжиндээ орчихсон гарууд шуу дээ ард тумэн нэгдээд тэмцэх л хэрэгтэй
2015-04-30
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-30
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-30
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-30
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-30
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-30
Зочин:
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. Этьен Боэси
2015-04-30
Зочин:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2015-04-30
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-04-30
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-04-30
Зочин:
Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
2015-04-30
Зочин:
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. Федор Достоевский
2015-04-30
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-04-30
Зочин:
Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. Хораций
2015-04-30
Зочин:
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
2015-04-30
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-30
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-30
Зочин:
Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? Күнз
2015-04-30
Зочин:
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? Онеро Морабе
2015-04-30
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-30
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-30
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-30
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-30
Зочин:
Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. Юниус
2015-04-30
Зочин:
Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! Эртний Энэтхэгийн сургаалаас
2015-04-30
Зочин:
Аяа! Ард түмэн гэдэг гинжилж аргамжих шаардлагатай зэрлэг араатны сүрэг биш. Үнэхээр эрх чөлөөтэй байгаа цагтаа номхон тэд өөрийг нь басамжилж тохуурхсан засаг төрийг нулимах эрхтэй байхын тулд л цухалдаж эхэлдэг. Онеро Морабе
2015-04-30
Зочин:
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
2015-04-30
Зочин:
Пеннийн үндэслэсэн колонийн анхны сургаалд “Ард олноо хүмүүжүүл” гэж байлаа. Вашинтон өөрийн аварсан ард түмэндээ мөн л “Ард олныг хүмүүжүүл” хэмээн гэрээсэлжээ. Томас Маколей
2015-04-30
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-30
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-30
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-30
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-30
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нарын юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
2015-04-30
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-30
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-30
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-30
avah geehiin uhaanaar:
avah geehiin uhaanaar handah ni zuitei bolov uu.
2015-04-30
Насаа:
Д.Цогтбаатар ...37 оноос ч чимээгүй олон ногоон малгайтан, байгууллага бүхэнд, нам ялах дээр ялгаран гардаг мэдээлэгч ЗГХЭГазарт Ш.Солонго гэх эмэгтэй, Төрийн өмчийн хороонд О.Сэр-Од, Ц.Одмаа, Ж.Төмөрбаатар, В.Дарханбаатар нарын коммунист сэтгэлгээгээр илэрч байна. болж, хөдөлмөрөөр амьдрагчдыг хаашаа ч хөдөлгөхгүй байна... Ийм новшуудыг зайлуулах хэрэгтэй
2015-04-30
ogii:
Д.Цогтбаатар үнэнийг хэлжээ. Түүн шиг шударга хүмүүс улаан номонд орох нь байна. Ийм хүмүүсийг төрд ажиллуулах хэрэгтэй. Үүнийг ганцхүү ирггэд бид өөрсдөө л шийднэ. Тэмцэлд босох цаг болжээ
2015-04-30
Зочин:
Дэмжиж байна
2015-04-30
Батмөнх:
Маш зөв санаа гаргаж тавьсан байна. Төрд ийм дайчин давшингуу хүн хэрэгтэй байна. Таныг дэмжиж байгаа шүү
2015-04-30
zochin:
dornod aimagt maani iim l hvn heregtei baina hiisen yumtai heleh vgtei hariutslagatai chadwartai vnentei tulj chaddag tsogoo taniig demjdeg shvv
2015-04-30
zochin:
dornod aimagt maani iim l hvn heregtei baina hiisen yumtai heleh vgtei hariutslagatai chadwartai vnentei tulj chaddag tsogoo taniig demjdeg shvv
2015-04-30
zochin:
dornod aimagt maani iim l hvn heregtei baina hiisen yumtai heleh vgtei hariutslagatai chadwartai vnentei tulj chaddag tsogoo taniig demjdeg shvv
2015-04-30
azhvv:
demjij baina shvv tsogtbaatar aa ta mundag uls torch shvv
2015-04-30
Zochin:
vnen hellee Ardchilsan namiin olon Zaluu yag Iim bdalaas bolj ajilgvi bolj bn iim shudraga bus niigemd shudraga zarchimtai bgaa Tsogtbaatar taa amjilt hvsyee
2015-04-30
Зочин:
Улс орноо хөгжүүлэхийн төлөө дуугарч байгаа энэ хүнээ бүгд дэмжих хэрэгтэй дээ
2015-04-30
sartuul:
monch ichihgyi hudlaa yarah wm daa...
2015-04-30
sartuul:
ooroo toriin omchiin darga bolood mon ch olon hyniig huuli busaar ajlaas ni halsandaa...
2015-04-30
иргэн:
Хүнийг, ялангуяа улстөрч хүнийг юу бодож байгаагаар нь биш, юу ярьж байгаагаар нь биш, гагцхүү юу хийж байгаагаар нь дүгнэж болно гэж би боддог. Ярьсан шигээ, ярьж байгаа шигээ ажиллаж, үр дүн гаргаж чадсан уу. Та Сангийн яаманд байхдаа, Төрийн өмчийн хороонд байхдаа ярьж байгаа шигээ зарчимтай ажиллаж чадсан уу.
2015-04-30
Zochin:
Ta ooroo shudraga, ariun yvdaltan baigaagyi sh dee, tymen medne dee
2015-04-30
Zochin:
Asuudal bol zov.Tegehdee chamaig halsan ny bas zov
2015-04-30
zochin:
Horoonii darga bj bhdaa yagaad helj urialaagui um be.dahiad AN namda tsuunh bolood irheer gargadag nugu l tanai namiinganii baril shib shine hun bol turdug aan
2015-04-30
zochin:
ene khun mash zob yum bichsen bna
2015-04-30
энхээ:
Маш зөв санааг гаргаж тавьсан байна. Үүнийг олон хүн уншиж ухаарч эрэгцүүлж санал бодлоо хуваалцаасай
2015-04-30
Зочин:
Маш зөв танд санаа зовж байна
Зочин:
Дэмжиж байна