Таримал ойг худалдаж байна

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого баримтлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд ойг хамгаалах, арчлах, ойгоос мод бэлтгэхдээ зөвшөөрлийг хэрхэн авах, ойжуулалтыг хэрхэн явуулах гэх зэрэг асуудлыг тал бүрээс нь хэлэлцэн бодлого болгон тусгасан байна. 

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Мод модон материалын эрэлттэй холбоотой иргэдийн мэдээллийг урамшуулах арга хэмжээ авах юм байна. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах хэрэгтэй. Гал түймэрт ажиллаж байгаа гал сөнөөгчийн асуудал хүнд байдаг. Энэ талаар уялдаа холбоотой зүйл заалт орсон уу” гэдгийг лавлаж байсан юм. Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдлыг мэдээлсэн иргэнийг урамшуулах заалт тусгаж байгааг хууль санаачлагч тодруулж байлаа.

 

Салбарын сайд “Мод тайрах бус тарих хэрэгтэй. Энэ бол дэлхий нийтийн хандлага. Биотүлш үйлдвэрлэх хэрэгтэй. Нэг мод тайраад 10 мод тарьдаг байсан бол өнөөдөр модны асуудал хөндөгдөхгүй байлаа” гэсэн тайлбар өгсөн. 

 

Ойжуулалтын зардлын га дахь хэмжээг нэмэгдүүлсэн байна. Ойжуулалтыг чанартай болгох асуудлыг ч хуульд тусгасан аж.

 

“Төсвийн байгууллагууд тарьц худалдаж аваад, хавар, намартаа тариад байгаа. Гэтэл тэр нь мод болдоггүй гэдэг, үнэн үү. таримал ой бий болгохыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Ойг бий болгоод ажиллаж байгаа олон улс орон байдаг. Тийм учраас төрөөс бодлогоор дэмжмээр байна” хэмээн Д.Ганхуяг гишүүн асууж байлаа. УИХ-ын гишүүн С.Оюун:

 

-Улсаас таримал ойг худалдаж авах журам байгаа. Үүнд тодорхой нөхцөл заасан. Гол, усны эхийг хамгаалсан, 2-3 жил ургасан байх, хувийн эзэмшлийн талбайд төгөл байгуулсан бол ойгоо хувьчилж болно гэх мэтчилэн заалт орсон. Улсаас ой хамгаалахад бага төсөв суутгадаг. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч болох ч тэр эрх нь энэ жил нээгдэнэ. Эдийн засгийн хөшүүргээр ой хамгааллыг дэмжих нь зөв гэлээ.

 

Уг тогтоолын төсөл дэх  зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт  явуулаад, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

 

Одоо Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa dyr esgegch:
neeh shudarga tsaraildiin
2015-05-01
uhleer naadagch:
Ah uheegui bol ene end bhgui bh bsan sonin yum shuu
2015-05-01
mod:
gachuurtad oijuulna geed uul huvichij avaad baisan yasan bol
2015-04-30