Монгол бичгийн улсын олимпиадын дүн гарлаа

Улсын олимпиад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай болж, дүнгээ гаргалаа.
“Энэ жил бичгийн их хүмүн Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа билээ. Ийм билэг ерөөлөөрМонгол бичгийн улсын 12-р олимпиадыгэрдэмтний нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн наадам суманд болж байгаагаараа онцлогтой. Учир нь улсын хэмжээний олимпиад суманд болсон нь анхны тохиолдол. Тэгээд ч олимпиад болох бүртээ суманд хийхгүй нь ойлгомжтой. Энэ удаагийнх бол агуу их хүмүн болоод тэр хүнийг төрүүлсэн сум, үүнд сэтгэл зүтэл гаргасан хүмүүсийн итгэлийн хариу. Яг үүн шиг хүн болгон сэтгэлээ зориуахад л миний хайртай монгол хэл бат орших болно” хэмээн олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн дарга Ү.Ариунболд дүгнэж хэлсэн юм.
Олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 26 багш, 12-р ангийн 22 сурагч авьяас билиг, ур чадвараа сорин өрсөлдснөөс багш нарын ангилалд Ховд аймгийн багш Б.Цэцэгмаа тэргүүн байрт шалгарч, Дорноговь аймгийн багш Б.Мөнхчимэг, Дуднговь аймгийн багш Д.Отгонсүрэн нар дэд, гутгаар байруудыг тус тус эзэлжээ. Мөн Өвөрхангай аймгийн багш Ш.Амарбат, нийслэлээс оролцсон багш Б.Алтанзул нар тусгай байрт шалгарсан байна.
12-р ангийн буюу сурагчдын ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн сурагч Г.Янжиндулам, дэд байрыг Хөвсгөл аймгийн сурагч Н.Дүүриймаа, гутгаар байрыг Хэнтий аймгийн сурагч М.Ундармаа нар эзэлсэн бол Увс аймгийн сурагч Х.Дариймаа,Дорнод аймгийн сурагч А.Мэндгарав нар тусгай байр эзэллээ.
Уралдаанд оролцогчид энэ үеэр Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт, түүхэн газрууд болон хилийн чандад Хиагт хотоор айлчилсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ