Өнөөдөр хэрэглэгчийн өдөр
2015-05-01

ШӨХТГ-аас зохион байгуулах “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болно. Энэ өдөрлөгт үүрэн холбооны оператор компаниуд, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид, ОСНАУГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцох аж. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, санал гомдол хүлээн авч, шийдвэрлэх юм байна.

 

ШӨХТГ-т ирж буй өргөдөл гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны м2, СӨХ-ны үйл ажиллагаа, үүрэн телефон операторын компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд байдаг аж. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэглэгчдэд үйлчлэх өдөрлөгийг зохион байгуулж буй аж.

Shuud.mn
Сонин хачин