ҮББК-ийн ТУЗ-ийн дарга сонгогдов

img

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаар Хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар Г.Батжаргалыг зөвлөлийн даргаараа сонгожээ. Г.Батжаргал нь тус корпорацийн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, “БҮТИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал юм байна.

 

Мөн хурлаар ТУЗ-д Аудитын хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар “Эрэлт Импэкс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр, гишүүдээр “Дельта констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Эрдэнэчимэг, “И Си Си” ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх нарыг сонгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ