Азтай хүү гэрийнхэнтэйгээ уулзлаа
2015-05-01

Балбад болсон газар хөдлөлтөөр 6000 гаруй хүн амиа алдаж, 13 мянган хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Энэ долоо хоногийн эхээр Балба, Хятадын хамтарсан аврах алба Катманду хотын нурсан барилга дороос дөрвөн сартай хүүг аварсан билээ. Хүү нуранги дор 22 цагийн турш байсан юм. Аврагчид хүүг олсон газраас өөр ямар ч хүнийг олоогүй. Орон даяар хүүгийн гэр бүлийг нь хайсан бөгөөд өчигдөр аврагчид ээжид нь хүүг хүлээлгэн өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Олон улс бяцхан хүүг ус уух хувьтай нэгэн хэмээж тусламжийн гараа сунгаж байна. Балбын удирдлагууд хүүгийн нэр дээр явуулсан 10 мянга гаруй ам.долларыг хүлээн авчээ. Хүүг Сонат Авал гэдэг бөгөөд Түвдээр “Бурханы элч” гэсэн утгатай аж.

 

Хүүгийн ээж Расмила Авал ярихдаа “Би хүүгээ үхсэн л гэж бодсон. Газар хөдлөлт болохын өмнө хүү минь орны дэргэд унтаж байсан. Би охиноо хооллож байсан. Гэтэл гэнэт л газар хөдлөлт болсон. Би охиноо тэврээд барилгын нуранги дороос гарсан. Харин хүүгээсээ хол байсан учир очиж амжаагүй. Хүү огт уйлахгүй байсан. Би их айсан. Нөхөр бид хоёр аврагчдаас тусламж гуйх зорилгоор гэрээсээ явцгаасан юм. Харин аврагчид хүүг минь аварч, өнөөдөр бидэнд хүлээлгэн өглөө. Маш их баяртай байна” гэж хэлжээ.

 

Расмила хүүд нь ирсэн тусламжийг шинэ байшин барихад зарцуулна гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Nernii utga uchir:
Zuv ner ugchee huudee. Ner n huvi zaya n avarchee.
2015-05-01
Зочин:
aztai ger bul huu n estoi burhani elch bn
2015-05-01
Зочин:
aztai ger bul huu n estoi burhani elch bn
2015-05-01