“МН17”-ийн эрлийн ажиллагааг зогсов
2015-05-01

Украины зүүн хязгаарт өнгөрсөн оны долоодугаар сард осолдсон Малайзын “МН17” онгоцны эрлийг ажлыг өнөөдрөөр дуусгавар болгосон тухай Голландын эрх баригчид мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Ослоор 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан бөгөөд шинжээчид өнөөдрийг хүртэл хоёр хүнийг цогцсыг олж чадаагүй байгаа. Голландын шинжээчид ослын газар өчигдрийг хүртэл ажиллаж, зорчигчдын эд хэрэглэл болон сураггүй байгаа зорчигчдыг хайсан билээ.

 

Голландын аврах багийг ахалсан, ахлах мэргэжилтэн Пиетэр Яп Алберсберг “Өнөөг хүртэл олдоогүй цогцсыг мэргэжилтнүүд бага насны хүүхдүүд байгаа хэмээн таамаглаж байгаа. Аврагчид болон сайн дурынхан үүргээ сайн гүйцэтгэсэн. Эрлийн ажил зогссон ч хэрэгтэнг хайх ажиллагаа дуусаагүй байна” хэмээжээ.

 

Өнгөрсөн сараас цогцсуудын ДНК-г таних лабораторийн шинжилгээ эхэлсэн юм. Онгоц дэлбэрсэн учир цогцсуудыг хэн болохыг тогтоох боломжгүй байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
unen gevel ene:
Amerikuud buudaad unagaad nuun daragduulsan oldohgui naizuudaa
2015-05-02