М.Сономпил: Би тоон доторхи үсэг болохгүй

img

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж парламентад суудалтай бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж Тавантолгойн гэрээний төсөл дээр ажиллуулахаар болсон. Тус ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж А.Бакөй, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гишүүнээр нь ажиллах болсон юм. Гэвч М.Сономпил гишүүн өчигдөр ажлын хэсэгт ажиллахгүй гэдгээ илэрхийллээ. Түүнээс ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгааг нь тодруулснаа хүргэе.


-Та яагаад Тавантолгойн гэрээний ажлын хэсэгт орохгүй гэсэн юм бэ?

 

-Бизенс эрхэлж байсан, эдийн засаг жаахан гадарладаг хүнийхээ хувьд би Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг яваасай гэж боддог. Тавантолгойн гэрээний төсөлд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Түүнийг нь УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд засаад явах боломжтой. Гэвч өнөөдөр нөхцөл байдал тийм биш байна. Үндсэндээ Тавантолгойн гэрээг явуулахгүйгээр зогсоох хандлага давамгайлж байна. Энэ талын байр суурийг илэрхийлдэг гишүүд нь ажлын хэсэгт орчихсон. Тиймээс би энэ ажлын хэсэгт байх нь зохимжгүй гэж үзсэн юм. Хоёрдугаарт, ажпын хэсэг нь дэд ажлын хэсэгтэй гэж байгаа юм. Түүнийг нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх удирдах юм билээ.

Дэд ажлын хэсгийн ажилласан гэрээг бид зөвхөн УИХ-д тайлбарлана гэсэн үг. Өнөөдөр улс төржилт, талцал хэрээс хэтэрч байна. Аливаа зүйлийг улс төржихгүйгээр шийдээд л явах ёстой. Ялангуяа, энэ хоёр том төслийг ард иргэд явуулах хүсэлтэй байна уу, үгүй юү гэдэг нь чухал. Ард иргэд хурдхан шиг урагшлуулахыг л хүсч байгаа гэж бодож байна. Улс орон болон, ард түмний эрх ашгийн төлөө урагшлуулах л ёстой. Гацааж зогсоох нь хэнд хэрэгтэй юм бэ. Хэнд ч хэрэггүй ш дээ.

 

-УИХ-ын гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийг бүрдүүлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан гэсэн үг үү?

 

-Нэг талыг барьсан гэхээсээ илүү, нэг талыг барих хүмүүсийн цугларал бий болчихсон байна. Өөрсдөө санаачилгаараа орсон юм уу, санаатайгаар оруулсан юм уу, бүү мэд. Би тэнд байх нь тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг утгагүй асуудал. Тийм учраас би татгалзаж байгаагаа бүлгийн дарга болон УИХ-ын даргад хэлсэн.

 

-Ажлын хэсэгт ажиллах боломжгүй гэдгээ УИХ-д даргад хэзээ илэрхийлсэн юм бэ?

 

-УИХ-ын даргад өнөөдөр өглөө (өчигдөр) албан бичиг илгээж ажлын хэсэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ дарга “Нэгэнт захирамж гаргаад ажлын хэсгийг байгуулсан учраас хасах боломжгүй” гэсэн хариу өгсөн.

 

-Одоо тэгэхээр та яана гэсэн үг вэ. Ажлын хэсгийн хуралд суухгүй юу?

 

-Тэгнэ. Ажлын хэсгийн хуралд суух эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх шүү дээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүнд ч үүнийгээ хэлсэн. “Та тэгвэл ажлын хэсгийн хуралд оролцохгүй байж болно” гэж байна лээ.

 

-Ажлын хэсэг хэзээ хуралдаж эхлэх юм бэ?

 

-Өнөөдөр (өчигдөр) үдээс хойш хуралдана гэж байсан. Чуулганы нэгдсэн хуралдаантай давхцуулаад яаж хуралдах гэж байгаа юм бүү мэд. Ер нь энэ амралтын өдрүүдэд ажиллая гэж байгаа юм билээ.

 

-Та уг нь эхлээд ажлын хэсэгт орохоор шийдэж нэрээ өгсөн ч ажлын хэсэг байгуулагдсаны дараа бүрэлдэхүүнийг нь хараад татгалзлаа гэж ойлгож болох уу?

 

-Би албан ёсоор ажлын хэсэгт оръё гэж санаачилга гаргаагүй. Харин бүлгээс миний нэрийг өгчихсөн байсан.

 

-Танаас саналыг чинь авахгүйгээр ажлын хэсэгт оруулчихаж байгаа юм уу?

 

-Тийм. Манай “Шударга ёс” эвслийн бүлэг чинь МҮАН, МАХН гэсэн хоёр намаас бүрддэг шүү дээ. МАХН-аас О.Баасанхүү гишүүн орсон юм билээ. Бас л эсрэг зүйл ярьж байгаа хүн. Манай МҮАН-аас бүлгийн дарга Н.Батцэрэг оролцоод явах нь зохимжгүй. Тэгэхээр үлдсэн хоёр гишүүн болох Г.Уянга бид хоёрын хэн нэгийг оруулахаас өөр аргагүй байсан бололтой юм. Г.Уянга гишүүн эхнээсээ өөр байр суурьтай байсан учраас намайг оруулсан юм шиг байна лээ.

 

-Энэ гэрээний төслийг хэлэлцэхгүй удаашруулах нь ямар үр дагавартай гэж та харж байна вэ?

 

-Ер нь өргөн утгаар нь харах юм бол Монгол Улсын эдийн засаг, гадаад бодлогод энэ асуудал маш их ач холбогдолтой. Өнгөрсөн онд бид хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг уриад ямар зүйл ярьж тохирсныг Засгийн газрын гишүүн байсан хүнийхээ хувьд маш сайн мэдэж байна. Томоохон төслүүдийг явуулмаар байна, хамтарч ажилламаар байна гэж урьсан. Бүр гуйчихаад одоо болохоор үгүй гээд өшиглөөд буцаах гэж байгаа нь үнэхээр болчимгүй, утгагүй хэрэг. Гадаад талаас харах юм бол хөршүүдээсээ нүүрээ буруулж байгаа мэт харагдана. Шууд утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй ч гэсэн бидний дотроо зөрчилдөж, будилж байгаа нь гадна талдаа ингэж хэлж байгаагаас өөрцгүй харагдана.

 

Гэхдээ хоёр хөрш маань шууд нүүрээ буруулахгүй байх л даа. Харин дотроо учир зүйгээ олтол нь томоохон хөрөнгө оруулалт, шийдвэрүүдээ хойшлуулъя гэх байх. Үүнээс болоод эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед улс орнуудын хооронд хэлэлцэн тохирсон бүх зүйл удаашрах нь гэж харж байна. Энэ нь эдийн  засгийн хувьд бидэнд маш хүнд тусна. Ард иргэд улстөрчид яагаад талцаж хуваагдаад байгаагийн цаад нарийн учрыг нь ойлгохгүй. Харин тэд эдийн засгийн таагүй байдлаас гарч сайхан амьдрахыг л хүсч байгаа. Тиймээс ийм нөхцөл байдлыг хангаж өгөх нь энэ 76 хүний үүрэг. Түүнээс биш фракц фракцаараа, нам намаараа талцах нь зохимжгүй.

 

Эх сурвалж. Үндэсний шуудан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НЭГ:
ДЭЭР ДООРГҮЙ ХӨДӨӨ ОРОН НУТГААС ШИЛЖИН ИРЭГСЭД БОЛОВСРОЛ СОЁЛ БАЙХГҮЙ. ДЭЭР НЬ СЭТГЭЦИЙН ГАЖИГ, СОГОГТОЙ УЛС ИХЭЭР ЭЗЭЛЖ БАЙНА.
2015-05-03
Dumaa:
Tsenher yagaan tasalbar yu bolloo buh hurunguu buh uildver gutliin , aris shiriinee,nooluuriin , noosnii , savangiin uilveruud mah combinat, shilnii, baishin uilverleh kombonat, spirt bal burmiin uildveriig hen avav yu bolov iimd huusun huvitsaa hereggui
2015-05-02
Huvitsaa:
Huvitsaa gedeg ni huudun tsaas shuu mongolchuudaa uhaantai baigaach
2015-05-02
Turuu:
Uuriin bodol bolovsrol baihgui Enhsaihniig dagaj nohoi shig hool goridoj yavdag luivar hulgain Munguu Enhsaihand ugch tejeedeg hugiin nuhur
2015-05-02
Dorj:
Mulguu nuhur baina
2015-05-02
Зочин:
Ene neg bolovsrol muutai teregiin baagiid bol Tavantolgoi ahadsan asuudal.Muugaa medeed holdson chin deer.Uuriiguu usan tolgoi gedgee tanij baigaa chin bas muugui l bna.Chi uuruu unenee helj,toon dotor useg tsohij yavah baisniig uuruu ert medsen chin sain.Nam damjsan uls turiin banzaluudiin tomoohom tuluulul.Yamarch uzel barimtlal, tuilbar baihgui,zugeer l suudal haij yavdag mangasuudiin neg
2015-05-02
Зочин:
Zov l yarisan baina. Barin suul baisanaas batgani tolgoi baisan ni deer gedeg.
2015-05-01
Зочин:
унсан бөхбөд шалтаг мундах биш хүү минь ялахын төлөө явдаг болохоос шантарч явдаггүй юм!БХЯ-ны сайд болж чадаагүй чинь ийм л алдаа,Тэр хэдэн долороо тоог нь будилахгүй яв, үнэндээ сайэ хүн хөлслөөд гар татахгүй л яв тэгэхээс дахиад УИХ-д зайдагнах хэрэггүй шүү малаа? Чадахгүй байж шалтаг заадаг УИХ-ын гишүүн асан Салаавчтай ижилхэл хүү бна даа?Зай бөглөхөөр бүр холд!!!
2015-05-01
Дэмжигч:
Таны Ирэгний зоригыг үнэлэж байна. Чонын бэлтрэгийн шилэж сонгосон бууны нохойнуудтай бүү нэгдэх түн. Амжилт
2015-05-01
Дэмжигч:
Таны Ирэгний зоригыг үнэлэж байна. Чонын бэлтрэгийн шилэж сонгосон бууны нохойнуудтай бүү нэгдэх түн. Амжилт
2015-05-01
Дэмжигч:
Таны Ирэгний зоригыг үнэлэж байна. Чонын бэлтрэгийн шилэж сонгосон бууны нохойнуудтай бүү нэгдэх түн. Амжилт
2015-05-01
YANGA ganbaatar ENHBOLDOO,yhej.....baas I’d:
YANGA ci nohoi geed baigaa BAATAr c billy AJLAAS NI ZAILUULDAA...Ci Zigeer DAL OROOD ogdooo
2015-05-01
YANGA ganbaatar ENHBOLDOO,yhej.....baas I’d:
YANGA ci nohoi geed baigaa BAATAr c billy AJLAAS NI ZAILUULDAA...Ci Zigeer DAL OROOD ogdooo
2015-05-01
SONOMOO SAIN BNA:
HUBISAA gesen hooson zyileer yah um.Huursee hurdan gargaldaa..huurnuudee
2015-05-01
SONOMOO SAIN BNA:
HUBISAA gesen hooson zyileer yah um.Huursee hurdan gargaldaa..huurnuudee
2015-05-01
SoNOm ZOB cv.. Muuhai umnuudaas hol bai..:
AtAARHUU MUUHAI MONGOLcUUd...ENHBOLDOO ,Ganbaatar,YANGA, DALD OROOD OGOOC
2015-05-01
SoNOm ZOB cv.. Muuhai umnuudaas hol bai..:
AtAARHUU MUUHAI MONGOLcUUd...ENHBOLDOO ,Ganbaatar,YANGA, DALD OROOD OGOOC
2015-05-01
Tam bolson mongol ZAN.... DAMPUURNA...:
MONGOLCUUD ataarhuu MUUHAI HUMUUS....DOTROO biEniigee HORLOHOOS OOr zuil cadahgyi......Mash MUU bas cadbargyi humuus cvv dee... Hudlaa ayku odor c geh cig hudlaa cvv
2015-05-01
Tam bolson mongol ZAN.... DAMPUURNA...:
MONGOLCUUD ataarhuu MUUHAI HUMUUS....DOTROO biEniigee HORLOHOOS OOr zuil cadahgyi......Mash MUU bas cadbargyi humuus cvv dee... Hudlaa ayku odor c geh cig hudlaa cvv
2015-05-01
Ataarhuu muuhai mongolcuud..taming Togoo:
ERONHIILOgCooo ene ENHBOLDOO Shorond hiigee ee........toriin ESERGYY Ard Tymnii ESERGYY Huibaldaan hiij. Uls ORONII EDIIN ZasgiiG DAMPUURUULAH ni......
2015-05-01
BITGII ATAARHaJ... Mongol zan:
Gereegee hurdan baiguulaac ....yhej mongoloo gej..dampuurj an uls Gej.
2015-05-01
Kkakak:
Enkh bold zovkhon ene tosliig eserguutsdeg heden gishuudee tomilson shuu dee Tegeheer Mongolchuud ene tosliig urgeljluulne gej huleesnii hereggui So ta harin zov shiidver gargasan baina Taniig Enkhsaikhanii omnoos esreg dain zarluulakh gej songoson
2015-05-01
зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-05-01
Зочин:
Чи хятадаас мөнгө авч тэдний боол хийдэг биз дээ УРВАГЧ ДҮЛЗЭН ТОЛГОЙ!!! хятадууд 120 мянгатад байсан энэний Их хуралдай гуанзын буурин дээрнь том байшин барьж өгч байгаа
2015-05-01
BITGII ATAARHaJ... Mongol zan:
Gereegee hurdan baiguulaac ....yhej mongoloo gej..dampuurj an uls Gej.