Мэдээллийн технологийнхон өрсөлдөж байна

img

Мэдээллийн технологийн үндэсний парк, МУИС-ийн ХШУИС-тай хамтран "Компьютерийн сүлжээний мэргэжлийн V олимпиад"-ыг өнөөдөр МТҮП-д зохион байгуулж байна. Энэхүү олимпиад нь их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцаж, Монгол Улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой гэнэ.

 

Тус олимпиадад оролцож буй багууд өөрсдийн нэртэй оролцож байгаа ба “Академик донтонгууд”, “Алдаа илрүүлэгчид”, “Сүлжээ бусниулагчид”, “T.T.L” зэрэг нэрээр өрсөлдөж байгаа ажээ. Энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлж, Компьютерийн сүлжээний инженерийн ур чадварын анхдугаар тэмцээнийг давхар зохион байгуулж байгаа гэнэ. Инженерийн ур чадварын уралдаанд 40 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд нэг байгууллагаас нэг л хүнийг оролцуулсан байна.

 

П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ