Дорнодын түймэр бүрэн унтарчээ

Хуурайшилтын улирал эхэлсэн энэ үед ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг. Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 60 суманд 200 орчим ой хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Өнгөрсөн сард Дорнод аймгийн Орос улстай хиллэдэг нутгаар түймэр орж ирсэн. Улмаар түймэр тус аймгийн ихэнх сумдыг хамарч, ялангуяа Баян-Уул сумын газар нутгийн 40 хувь түймэрт өртсөн байна.
Аймгийн хэмжээнд түймрийн улмаас 20 гаруй малчин өрх гэрээ, 100 гаруй малчин өрх малын хашаа, саравчаа шатааж, 1000 гаруй мал түймэрт өртсөн. Харин өнөөдрийн байлдаар Дорнод аймгийн нутагт гарсан түймэр бүрэн унтарсан ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ