Хэт даврагчид 300 хүний аминд хүрэв

img

Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Иракийн цөөнх гэгддэг язидис үндэстний 300 хүнийг хороосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн оноос эхлэн хүчирхэгжиж эхэлсэн хэт даврагчдаас болж 40 мянга гаруй язидисчууд Багдадаас холгүй байрлах Санжир ууланд амьдарч байна. Хэт даврагчид өчигдөр 15.00 цагийн үед Тал Афар хотноо дараалласан халдлага үйлджээ. Тэд автомашин, зах, худалдааны төвд дараалласан халдлага үйлдэж, язидисчуудын гэр орныг тонож, олон хүний аминд хүрчээ.

 

Амиа алдсан бүх хүн язидичууд гэдгийг Засгийн газраас баталсан байна. Тус улсын Дэд ерөнхийлөгч Осама аль Нужайфи хэт даврагчдыг эх орноосоо урвагчид хэмээгээд “Ирак хэт даврагчдаасаа салах цаг боллоо” гэж хэлжээ.

 

Хэт даврагчдаас болж язидис үндэстэн мөхөх аюулд ороод буйг НҮБ сануулаад буй юм. Өнгөрсөн жил хэт даврагчдын гарт 700 гаруй язидисчууд амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
saddam baisn bol handiin haga darj bga shd uhvel taarsan amerikuud
2015-05-03