Флод Майвезер ялалт байгууллаа

img

Мэргэжлийн боксын шилдэг тулаанчид болох Флод Майвезер болон Мэнни Пакьяо нарын зууны хэмээн нэрлэгдсэн тулаан 12 раундын турш үргэлжилж, ялагчаа тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ-ын Лас Вегас хотын  “MGM Grand” ордонд болсон уг тулаанд “Төмөр нударга” хочит Флод Майведер ялалт байгуулжээ. Ялагчийг шүүгчийн шийдвэрээр тодруулсан бөгөөд Флод Майведер 118-110, 116-112, 116-112 оноо авч, зууны шилдэг тулаанд ялалт байгуулсан байна.

 

“Мэргэжлийн боксын 48 тулаанд ганц ч ялагдаагүй Флод Майведер XXI зууны шилдэг тулаанч” хэмээн “ВВС” агентлаг онцолжээ. Тэрбээр “WBC” буюу “Дэлхийн боксын зөвлөл”, “WBO” буюу “Дэлхийн боксын холбоо”-ны аварга болж, 1.5 сая ам.долларын үнэтэй аваргын бүсийн эзэн боллоо. Энэхүү бүсийн урд хэсэгт “WBC”-ийн үндэслэгч, экс ерөнхийлөгч Хосе Сулайман болон алдарт Мухаммед Алигийн хөргийг сийлсэн байна.  

 

Энэ зууны шилдэг тулааныг 800 сая хүн шууд хүлээн авч, ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын бооцоог тавьцгаажээ. Флод Майведер тулаанд ялснаар 180 сая ам.долларын эзэн болсон юм.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fhgfhh:
fuuuuck
2015-05-04
Зочин:
Yea, bid fucking show.
2015-05-03
Zochin:
Big Big Shou ! Stupid !
2015-05-03