Офицерын түвшин тогтоох үзлэг эхэллээ

img

Офицерын түвшин тогтоох үзлэгийг өнөөдөр эхэллээ. Үзлэг ирэх 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд болох  аж. 

 

Цаг үеийн байдлаас шалтгаалан хөдөө, орон нутагт байрлах анги, салбаруудаас үзлэгийг эхлэх аж. Зэвсэгт хүчинд алба хааж буй офицеруудын мэдлэг, боловсрол, ур чадвар, бие бялдрын түвшин томилогдсон албан тушаал, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхэд бодит үнэлгээ өгөхөд үзлэгийн гол зорилго оршиж байгаа юм.



Шалгалтын дүнг нэгдүгээр сарын 20-ны дотор нэгтгэн, комиссын бүрэлдэхүүн дотооддоо хэлэлцээд ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэнэ.

 

Журамд заагдсан шалгуур үзүүлэлт тус бүрийг 1-100 оноогоор үнэлэн арифметик дунджаар бодон тоон утгад тохирсон үнэлгээг өгч үзүүлэлтийн дунджаар хүн нэг бүрийг үнэлгээг гаргана. Бие бялдрын стандарт хангаагүй цэргийн алба хаагчийн биеийн тамирын бэлтгэлийн үнэлгээний голч дүнгээс 1.0 оноогоор бууруулж дүгнэх гэнэ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Жинхэнэ цэргийн даргын тухай хөндөж байгаа бол толгойноосоо эхлэх хэрэгтэй.Алхах,ёслох ,гүйж хариах тэнхэлгүй болсон тэжээвэр ,гэдэс гүзээтэй дарга нараасаа эхлэж журамлах, стандарт гаргаж хатуу мөрдөх хэрэгтэй.
2015-05-04
Зочин:
bie byaldriin shalguur gedeg chuhal shvv..bas ter ih olon baildagch nartai haRicdag udirdlaga setgelzuin surgaltiig sain abah heregtei
2015-05-04