Флод Майвезер: Би бол дийлдэшгүй

img

 

Мэргэжлийн боксын хүнд жингийн шилдэг тулаанчид болох Флод Майвезер болон Мэнни Пакьяо нарын тулаан 12 раундын турш үргэлжилж, ялагчаа тодруулсан билээ.  АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand”  цэнгэлдэхэд болсон уг тулаанд “Төмөр нударга” хочит Флод Майведер ялалт байгуулжээ. Ялагчийг шүүгчийн шийдвэрээр тодруулсан бөгөөд Флод Майведер 118-110, 116-112, 116-112 оноо авч, зууны шилдэг тулаанд ялалт байгуулжээ.

 

Тулаан дууссаны дараа Флод Майвезер Их Британийн “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ.

 

-Танд баяр хүргье. Гайхалтай тулаан боллоо?

 

-Баярлалаа. Намайг дэмжиж, урам өгсөн бүх хүмүүст баярлалаа. Гэхдээ энэ тулаан дөнгөж эхлэл гэдгийг хэлмээр байна. Надад хүч бас хангалттай зориг бий. Өнөөдрөөс Флод Майвезерийн эрэн үе эхэлж байна. Би бол дийлдэшгүй.

 

-Лас Вегас хотноо болсон өнөөдрийн тулааныг энэ зууны хамгийн шилдэг тулаан хэмээн спорт сонирхогчид үзэж байсан. Таны өрсөлдөгч бол Мэнни Пакьяо. Энэ залуутай тоглохоос айж, эмээсэн үе бий юу. Ялагдах вий гэсэн айдас таныг зовоосон уу?

 

-Өрсөлдөгчөөсөө айна гэдэг утгагүй хэрэг. Хэрвээ чи айж байгаа бол дэвжээнд гарах хэрэггүй. Зүгээр л гэртээ хариад амарсан нь дээр. Айж байгаа бол тулалдах хэрэггүй гэх үг бий. Би тулалдахыг зөвшөөрсөн бол айдас болон сэтгэл хөдлөлөө гэртээ, дасгалын өрөөндөө үлдээсэн хэрэг. Тиймээ, Мэнни Пакьяо агуу тамирчин. Би түүнийг тамирчин, эр хүнийх нь хувьд хүндэлж, биширч явдаг. Тэр надаас түрүүлж боксын дэвжээнд гарсан. Түүний тоглолтыг зурагтаар үзэж байсан үе бий. Бас Мэнни Пакьяогийг дуурайж, адилхан болохыг хичээдэг үе байсан. Түүнтэй тулалдахаар зөвшөөрч, гарын үсэг зурахдаа зөвхөн ялна гэж бодсон. Тэр надаас туршлагатай байж болно. Гэхдээ би тэрнээс илүү хүчтэй бас чадварлаг.

 

-Тулаан бүхэнд ялна гэж боддог уу?

 

-Тиймээ. Ялагдал гэх үг миний үгсийн санд байдаггүй.

 

-Дэлхийн хамгийн өндөр шагналын сантай Лас Вегасын тулаанд яллаа. Сэтгэгдэл ямар байна?

 

-Бид мөнгөний төлөө амьдарч, мөнгөний төлөө тулалддаг. Тиймээс хичээсэн. Би охиндоо ялагдаж байгаагаа харуулахыг хүсээгүй. Охин минь намайг дийлдэшгүй нэгэн гэж боддог. Би зодог тайлах хүртлээ ялагдахыг хүсэхгүй байна.

 

-Та ялалт болон ялагдал хүлээсэн ч 180 сая ам.долларыг халааслах байсан?

 

-Би амарчлахыг хүсдэггүй. Хэрвээ би өвдөхийг хүсээгүй байсан бол шууд л ялагдал хүлээх байсан. Харамсалтай нь би дэвжээнд гарсан л бол ялахын төлөө тэмүүлдэг. Би ялагдал хүлээхийг хүсэхгүй байна. Цаашид ч. Би карьерийнхаа төгсгөл хүртэл ялагдашгүй нэгэн байхыг хүсдэг.

 

-Спортод нас чухал. Өдрөөс өдөрт шилдэг тулаанч залуус төрөн гарч, шилдэг тулаануудыг хийж байна?

 

-Би хэнтэй ч өрсөлдөж чадна.

 

-Таны давуу тал. Ялалт байгуулна гэсэн омогшлыг хэн өгдөг вэ?

 

-Би сэтгэлзүй, оюун ухаанаа тулаан болгоны өмнө нэг зүйлд төвлөрүүлдэг. Тулааны өмнө сэтгэлзүйн тулаанд ялалт байгуулах хэрэгтэй. Чи тулалдахаа мэдэж байгаа бол сэтгэл зүйгээ өөрийнхөө дасгалжуулагч болго. Ялалт байгуулахад энэ бүхэн туслах болно.

 

-Тулааны дараа та Мэнни Пакьяод юу гэж хэлсэн вэ?

 

-“Тулалдах сайхан байлаа. Дахин тулалдахад бэлэн байна” гэж хэлсэн. 

 

-Олон ч хүн таныг Мэнни Пакьяод ялагдана гэж байсан?

 

-Би тулааны өмнөх хэдэн өдрийг сайн санаж байна. Бидний тухай ярьж, тулааныг урьдчилан таамаглаж байсан тэр нөхдийг бодохоос л. Би хүмүүсийн таамгаар тулалддаг нэгэн биш.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Английн Independent сайт дээр Англид цагаачилж буй Монгол хүний талаар мэдээлэл гарчээ.
2015-05-04