Төлийн тоо хоёр саяар нэмэгджээ

img

Төлийн тоо өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгджээ.

 

Мөн бойжилт 98.0 хувьтай байгааг эх сурвалж мэдээллээ.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл  үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг хүлээн аваад байна.

 

Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд  80-аас дээш, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгууд  70-аас дээш  хувьтай байна.

 

Б.Дэжид
 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ