ТЭЗҮ боловсруулахад зөвлөх компанийг шалгаруулна

img

Говийн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг нээлттэй сонгон шалгаруулахаар болжээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн яамнаас аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа юм.

 

Бодлогын баримт бичгийн хамт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглал  гарч байгаа бөгөөд эхний ээлжинд Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөжээ.

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2014 оны гуравдугаар сарын 17-ны 14/06 дугаар зөвлөмжөөр “Стратегийн ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулах” гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн байна.

 

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2015 оны гуравдугаар сарын 23-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  113 дугаар  тогтоолыг батласан билээ.

 

Энэхүү тогтоол батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдэх боломжийг олгож, түүхий эдийн ордын байршил, дэд бүтэц, зах зээлийн хүчин зүйлүүдийг тооцож зүүн болон говийн бүсэд барихаар төлөвлөсөн байна.

 

ҮАБЗ-ийн зөвлөмж болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар говийн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын даалгавар  боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 

Ажлын хэсэг хуралдаж  говийн бүсэд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг  нээлттэй сонгон шалгаруулахаар зарлалаа. 

 

Сонгон шалгаруулалтын талаархи нээлттэй мэдээллийг Аж үйлдвэрийн яамны www.mi.gov.mn сайтаас харж болох аж. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдал, аж үйлдвэрийн салбарын бодлоготой нийцсэн удаан хүлээсэн үндэсний газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг нэмэгдүүлэх юм байна.

 

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

polpol:
bas l gatsaaj zogsoono biz, nuguu huuramch eh oronchid ni
2015-05-04
irgen:
80-n jil yarilaa tsetserhlee. Barival barihaar hangalttai hugatsaa mongo bailaa. Bariachee. Heden oligarhiud l bayjlaa. Orost l hamag -oo ogloo.
2015-05-04