Тэйлор Свифтийг сүрдүүлжээ

img

Дуучин Тэйлор Свифтийг одоо үерхэж буй хөгжимчин Калвин Харрисаас салахгүй бол 40 сая ам.доллароор даатгуулсан хөлийг нь гэмтээх болно хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү сүрдүүлгийн захиа дуучны и-мэйлд ирсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид дуучин руу захиа явуулсан этгээдийг барихаар ажиллаж байгаа. Цагдаа нар энэ хэрэг дээр анхаарлаа хандуулж байгаа” гэж хэлжээ.  Тэйлор твиттертээ “Үнэхээр гайхлаа. Намайг ингэж сүрдүүлнэ гэж бодсонгүй” гэж жиргэсэн байна. Дуучин бүсгүй өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Калвин Харрис гэх хөгжимчин залуутай болзох болсон бөгөөд саяхан “Glamour” ярилцлагынхаа үеэр “Зүгээр л найзууд” хэмээн ярьсан билээ.

 

Харрис өмнө нь хэд хэдэн удаа холливуудын өсвөрийн ододтой нэр холбогдож байжээ. Тэрбээр Селена Гомезтэй 2008 онд үерхэж байжээ. Тэйлор Свифт “1989” нэртэй аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд өчигдөр Токио хотноо тоглолтоо хийсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ