Бейонси бооцоогоо алдав

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегаст өчигдөр мэргэжлийн боксын хүнд жингийн шилдэг тулаанчид болох Флод Майвезер болон Мэнни Пакьяо нарын тулаан болов. Лас Вегасын “MGM Grand” цэнгэлдэхэд болсон уг тулааныг холливуудын 30 гаруй алдартан үзэж сонирхсон бөгөөд реппер Жей Зи, эхнэр Бейонси нар үзэж сонирхсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос тулаан болохоос нэг өдрийн өмнө өөрийн дэмжиж буй тамирчиндаа бооцоо тавьсан байна.
Жей Зи, АНУ-ын тамирчин Флод Майвезерд бооцоо тавьсан бол Бейонси Тайланд улсын тамирчин Мэнни Пакьяог ялалт байгуулна хэмээн дэмжжээ. 12 раундын турш үргэлжилсэн тулаанд Флод Майвезер ялалт байгуулжээ. Тулааны дараа Бейонси твиттертээ Бооцоогоо алдлаа. Одоо ч Жей Зи...” гэж жиргэсэн байна.
Тэд 10 хоног хоол хийхээр тохиролцож, бооцоо тавьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ