Гүнжийн нэрийг сугална

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн амралтын өдөр мэндэлсэн охиндоо шууд нэр өгөхгүйгээр гэр бүл болон найз нөхдийн санал болгосон нэрс дундаас сонгох болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гүнжид нэр өгөх ёслол маргааш хатан хааны ордонд болох гэнэ.
Хатан хаан II Элизабет ач охиноо Алиса хэмээн нэрлэх сонирхолтой байгаа бол ханхүү Чарльз Викториа гэх нэрийг өгөхийг хүссэн бол, түүний гэргий Камила, Чарлоте гэх нэрийг санал болгожээ. Харин ханхүү Харри дүүгээ Элизабет буюу эмээгийнхээ нэрээр нэрлэх хүсэлтэй байгаа бол Кейт Миддлтоны ээж Керол Миддлтон зээ охиндоо Олива хэмээн нэрлэхийг хүссэн бол гүнжийн дүү Пиппа Миддлтон, Александра гэх нэрийг санал болгожээ. Харин Кейт болон олон нийт бяцхан гүнжийг Диана хэмээн нэрлэхийг хүсч байгаа гэнэ. Гүнжийн аав Уильям охиноо Мари, Франсес, Грасе гэж нэрлэх хүсэлтэй байгаа гэнэ.
Гэхдээ ханхүү, гүнж нар охиныхоо нэрийг сугална гэдгээ албан ёсоор мэдэгдэж “Би гэр бүлээ гомдоохыг хүсэхгүй байна. Охин минь тэдний хувьд ч гэсэн үнэ цэнэтэй. Тиймээс тэдний санал болгосон гайхалтай нэр дундаас охиныхоо нэрийг сонгох болно” гэж Уильям ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ