Тайгер Вудс найз бүсгүйгээсээ салжээ

АНУ-ын гольфчин Тайгер Вудс эхнэр уулын цаны тамирчин Линдси Вонноос албан ёсоор салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Энэ тухай тамирчин бүсгүй баталж, өөрийн фэйсбүүктээ “Өнөөдрөөс Тайгер Вудс бид хоёрын амьдрал дуусгавар боллоо. Бид нэг нэгнээ хүндэлдэг. Тиймээс тохиролцож, гэрээний дагуу саллаа. Би эр нөхрөөсөө хагацсан ч Тайгер Вудсыг үргэлж, хүндэтгэж, номер нэг фэн нь байх болно. Сайхан амьдраарай” хэмээн бичжээ. Тайгер Вудс твиттертээ “Аз жаргал бэлэглэсэн гурван жилийг чинь хэзээ ч мартахгүй. Аз жаргал хүсье Линдси Вонн” гэж жиргэжээ.
Хос өнгөрсөн оны эхээр үерхдэг гэдгээ мэдэгдэж, хайрын баяраар сүй тавьсан хэмээн гэрчүүд мэдээлсэн ч Тайгер Вудс батлаагүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ