Монголын сонгуулийн автоматжуулсан системийг сайшаав

img

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооноос гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд  БНСУ-ын Инчеон хотод  боллоо. Энэ сургалт нь сонгуулийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах мөн  гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байв.

 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид “Монгол Улсын  сонгуулийн систем” болон  “Монгол Улсын Сонгуулийн автоматжуулсан системийн туршлага” сэдвээр  тус тус илтгэл, танилцуулга хийж  бусад улсын төлөөлөгчдийн  дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Монгол Улсын хэрэгжүүлсэн сонгуулийн автоматжуулсан системийг сайшааж бусад оронд сайн туршлага болсныг тэмдэглэж байлаа. Сургалтын үеэр сонгуулийн мэдээлэл, харилцааны технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болон сонгуулийн бүхий л шатанд хэрэглэгддэг мэдээлэл харилцаа холбооны технологийн загварын талаар илтгэл танилцуулгууд хийгдсэн байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид Азийн сонгуулийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн орны хувьд БНСУ-ын Үндэсний ассамблейн нөхөн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар  оролцож түүний урьдчилсан санал хураалт, хэсгийн хороодын үйл ажиллагаа, санал авах болон санал тоолох үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.

 

Дэлхийн сонгуулийн байгууллага нь 140 гаруй орны бие даасан, хараат бус сонгуулийн хороодыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.  Дэлхийн улс орнуудын 70 гаруй хувь бие даасан, хараат бус сонгуулийн байгууллагатай юм. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь Дэлхийн сонгуулийн байгууллагын гишүүнээр 2012 онд  элссэн бөгөөд 2014 онд Азийн сонгуулийн байгууллагын удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Худлаа сонгуулийн луйвар хийдэн ХАР ХАЙРЦГАА магтаад хүний толгой угаагаад байгаарай. Наад хар хайрцгаар чинь санал луйвардсан гэдгийг АН, МоАХ-ны зарим хүн хүртэл хүлээн зөвшөөрөөд байгаа шүү.
2015-05-05
Зочин:
Цахим луйвраа захиалгаар магтуулж гэмт хэргээ нуун далдалж эхэллээ
2015-05-05
Зочин:
за новшрох гээд л мсж хаяж байнадаа
2015-05-04
genen garuud:
XAXAXA abtomatjuulsan luivar maan gadaadiinhand hurtel medegdeegui bn shuu
2015-05-04