Монгол хожигдчихжээ

img

 

-Дэлхийд саарыг нь нууж, сайныг нь сурталчлах мэргэжлийн пиарын баг ажиллуулъя-

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­га­лан­гийн өчигдөр цахим ер­төнцөд жиргэсэн жиргээ олны ан­хаарлыг татлаа. Тэрбээр, өөрийн твит­тер хуудсандаа “Английн Рио­той хэрүүлтэй, Канадын Хан ре­сурстой шүүхтэй, Францын Аре­ваг хулхидсан, Германы Siemens-ийг гомдоосон, Peadoby ну­таг буцсан. Хэн хожив” хэмээн жир­гэсэн байсан юм. Мэдээж энд хэн ч хожоогүй.

 

 


Монголын нэр хүнд дэл­хий дээр унаж байгааг эдгээр цөөхөн компанийн жи­шээ л харуулж байгааг УИХ-ын гишүүний хувиар хөндсөн хэрэг биз. Дээрх нэр дурьдсан ком­паниуд дандаа тухайн улс­даа нэр хүндтэй, дэлхийн олон ч оронд уул уурхай болон бусад сал­барт лиценз эзэмшиж, баялаг бүтээхдээ бүтээчихсэн “луух­гар”-ууд.



Харамсалтай нь Монгол Улсад ирээд тэд өөд нар харсангүй. Зарим нь ком­па­нийнх нь хэрэг шүүхийн шатанд байх үед захирал нь Монгол Улсад ирчихсэн байхдаа учир би­түүлгээр амиа алдчихлаа. Олон орны хэвлэл мэдээлэл энэ мэт хэр­гүүдийг олзолж авчихаад Мон­гол бол “Hotel Mongolia” хэмээн дэлхий нийтэд зарлан тунхаглаж байна. Бид одоогоор үндэстэн дамнасан гурван том корпорацитай шүүхийн асуу­далтай байгаа.



Баялгийн үндэсний үзэл гэгчийн синдром жинхэнэ утгаараа энэ улсад нүүрлэчихсэн. Хууль баталж тоглодог, том ордуудаа эзэмших гэж улайрдаг, хувь эзэмших хүслээ хүчээр тулгах, үндэстэн дамнасан корпорациудтай үр­­гэлж зөрчилдөх зэргээр илэр­дэг синдром энэ үзлээр илэрдэг хэмээн улс төр судлаачид хэлдэг.



Уул уурхай, Гадаад хэ­рэг, Аж үйлдвэр зэрэг баялаг бү­тээгч яамдууд хөрөнгө оруу­лах сонирхолтой хар шар зү­сэн зүйлийн хүмүүсийн хөлд дарагд­чихсан байдаг цаг. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдын ба­раа зүс эдгээр яамдуудаар ха­рагдахаа больсныг нуугаад яах вэ. Нүсэр техникийн дуу тэн­­гэрт хадаж байх хаврын ули­рал дуусах дөхөж байхад гад­ны хөрөнгө оруулалт сэр­гэхгүй байна. Доллар орж ирэх­гүй нь.



Нүүрсний үнэ улам унаж байна гэсэн таагүй мэ­дээл­лийг салбарын яамнаас хий­лээ. Хүн нэрээ тогос өдөө гэ­дэг. Харин Монгол Улсын төр засгийн өндөрлөгт суугаа эрх­мүүдэд энэ үг хамаагүй бо­лолтой. Гадны олон ч хурал уул­залтад Төрийн тэргүүнээсээ эх­лээд очиж “Монголд тавтай мо­рил” хэмээн урьж залсан ч тэд ирсэнгүй. Эхлээд бодлогоо то­дорхой болгочих. Дараа нь бид оч­но гэсэн шаардлага тавьдаг гэнэ.



Дампуурлаа зарлахыг хүсээгүй л бол Монгол Улсад битгий хөрөнгө оруул хэмээн нууц далд сүлбээний уулзалт хур­лын үеэр уриалдаг талаар Мон­голд хөрөнгө оруулах хү­сэлтэй байсан ч мөн л шүүхээс са­лахаа больсон танил Япон маань ярьж байв. Тэд тус бүр­тээ үйл ажиллагаа явуулдаг, сал­бартаа хүчтэй өрсөлдөгчид  ч хөрөнгө оруулсан улс орнуу­дын­хаа талаар мэдээлэл ямагт солилцдог аж.



Тэр үед бидний талаар үргэлж таа­гүй мэдээлэл хуваалцах болс­ныг энд зориуд онцлон хэлье. Канадын “Саусгоби Сэндс” компанийн нягтлан бо­догчоор ажиллаж байсан Фи­лип­пиний ир­гэн Хиларион Ка­жу­ком “Ми­ний карьер үгүй бол­чих­лоо. Би энэ улсаас хэзээ явахаа мэдэхгүй байна” хэмээн ярьж байсныг “Блүүмбэрг” са­нуулж байсан удаатай. “Үнэ­хээр гайхамшигтай. Яг л Хол­ли­­вудын кинонд гардаг шиг на­майг баривчилсан. Харин яагаад баривчилсан бэ гэдгээ на­дад тайлбарлаагүй.



Барууны ком­панийн засаглалын та­лаар цагдаа нарт мянга түм тайл­барласан ч тэд намайг ойл­гоогүй. Тийм зүйл мэдэхгүй гэж хэлсэн” хэмээн Монгол Ул­саас гарах эрхээ хоёр жил ха­суулсан Австралийн иргэн Сара Армст­ронг дэлхийн хэдэн зуун хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьж байлаа. Хилс хэрэгт гүтгүүлсэн хэмээн улсынх нь Ерөнхийлөгчийн уучлалыг хүр­тээд буцсан Саусгоби Сэнд­сийн удирдлагууд өнөөдөр дэл­хий нийтэд бидний тухай аль бү­тэхгүй талаас нь ярьж явна.



Ийм байхад хөрөнгө оруулалтын та­лаар ярих хэрэг байна уу. Хөг­жих тухай мөрөөдлөөр сэт­гэлээ ч хуурах шаардлага ал­га. Бид баялгаа ашиглуулж байж л хөгжих учиртай. Хоёр та­лаасаа хүчирхэг том гүрнээр тү­шүүлсэн, далайд гарцгүй ул­сын хувьд дангаараа уул уур­хайгаа ашиглаад хэзээ ч Азийн бар улс болж чадахгүй. Нүүрс, зэс, алтны арвин их нөөц­тэй ч техникийн хүчээр зодож буй акулуудын дэргэд бид голын жижигхэн жараахай төдий.



Гэтэл хөрөнгө оруулах гэж сонирхож ирсэн бүхэнтэй шүүхдэлцэж, эсвэл хөөж туу­даг, ямар шалтгаанаар хорьж цаг­даж байгаагаа хэлэхгүйгээр барьж хорьдог, шалгаж байгаа нэрийдлээр улсаасаа гарахыг хориглодог тийм л улс болж ху­вирлаа. Уул уурхайгаар шоудсан улс­төрчдийн хариуцлагагүй мэдэгдэл бүхэн ардаа ямар үр дагавар дагуулж байгааг Л.Энх-Ам­галан гишүүний хэл­сэн хэдхэн компаниудын жи­шээнээс харж болно.


Эд бол зөв­хөн олны анхааралд байгаа том­чууд нь. Шүүхийн шатанд хэ­дэн арван гадны компаниуд нэ­хэмж­лэл гаргаж, Монгол Ул­сын Засгийн газар, яам агент­лагтай шүүхдэлцэж яваа. Со­лонгосын  “Реалко Кореа”  ХХК  Ашигт малтмалын газрыг  ли­ценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээр  Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүх болон  Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандаж, мөн л шүүх дээр уулзаж яваа сурагтай.



“Хан Ресурс”-ын нэхэмжилсэн 104 сая ам.долларын хэрэг Хуульзүйн яамны толгойн өвчин болчихоод байгааг нуугаад яахав. Английн “Рио Тинто” Оюутолгойн 30 тэр­бумын татвараас болж мөн л Засгийн газартай шүүх цаг­даа болж,  ойлголцолд хүрэх гэж хоёр тал ярилцаж хугацаа алд­саар.



Хөрөнгө оруулалтын олон ар­ван компаниуд Оюутолгойн хувь заяа хаашаа эргэхээс шалт­гаалан Монгол Улсад хө­рөнгө оруулах уу, эс оруулах уу гэдгээ шийднэ гэдгээ ил тод зарлачихсан. Мөнгө аваад лицензээ ашиглах гэсэн олон ч компаниудад дэлхийн том бан­кууд мөнгө өгөхөөс татгал­заж, Оюутолгойг хараад суу­чихсан. Хятадын “Шинхуа” Таван­тол­­гойн төслөөс болж мөн л таа­гүй сэт­гэгдэл өвөрлөн нутаг буц­лаа.



Хятадын дараагийн том компани болох Чалко өнөөд­рийг хүртэл манайхаас бэлнээр өг­сөн мөнгө, нүүрсээр төлөх өрөө салгаж авч ча­дахгүй суу­гаа. Японы Су­ми­мо­то Мон­гол­чуудын зам­ба­­­раагүй, ха­риуц­лагагүй, улс­төрж­сөн, тал­­­цал хуваагдлыг гайх­­шир­саар нутагтаа очсон нь то­дор­хой.


“Центерра Гоулд” хө­рөнгө оруу­­лалтаа хадгалж үлдэхийн тулд Гацуурт дээр аргаа бартал тэм­­цэж, бүх л арга чаргаа хэ­рэглэж байгаа. Улаанбадрах су­мын тугал үхсэн, уран олборлох гэж улайрлаа хэмээн Ареваг аль муугаар л зүхэж байна, бид. Энэ мэт дэлхийн том, том компаниудыг бид дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр хашраах болов. Монгол руу л зүглэхгүй юм шүү гэсэн бодолтой бизнесмэнүүд хэ­тэр­хий олширлоо.



Энэ бүхэн мэ­дээж өнөөдөр бий болчихсон асуу­дал биш. Хууль эрхзүйн хэ­тэр­хий замбараагүй, хайн­га байдал өнөөдөр ийм байдалд оруулчихлаа. Хуу­лиа зөөл­лөж, хэдэн арван төг­рө­гийн төлөө замбараагүй та­раа­сан лицензийн асуудал бид­нийг эргээд гарах гарцгүй болго­чих­лоо.



Ниргэсэн хойно нь хаш­гирахын үлгэр болж ли­цен­зийг нь эргэж сэргээж, хууль эрхзүйн орчноо өөр­чил­сөн нь нэ­гэнт хөрсөн итгэл эргэж сэргэхдээ удаан байд­гийг энэ мэт жишээ харуулсаар байгаа юм. Хагарсан шаазан эргэж хэзээ ч нийлдэггүй гэсэн үг байдаг даа. Шүүх цагдаагаар явчихсан хө­рөнгө оруулагчидтай бид хэ­зээ ч эргэж уулзах нүүргүй болоод хоцорлоо. Одоо үүнээс илүү олон асуудал хэрэггүй.



Стратегийн 35 ордоо дарж хэвтсээр баяжихгүйгээс хойш хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээх арга чарга юу байна, тэр бүгдийг л хийцгээе. Хуульдаа ойр ойрхон өөрчлөлт оруулдаг байдлаа одоо бо­лимоор байна. Мэдээллийн цен­зур энэ салбарт хэрэгтэй бол­чихоод байна.



Мэргэжлийн багт ажил хийлгэх эрхийг нь өгье. УИХ-ын гишүүний амнаас унасан үг бүхэн үнэтэй, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг механизмыг төрд бий болгоё. Хөрөнгө оруулалт татаж чадах мэргэжлийн пиарын багийг хөлс төлөөд ч болов ажиллуулмаар байна.



Монгол Улсын эсрэг хөдөлж буй тэр том мэдээллийн баазад няцаалт өгөх, дотоодын сайн мэдээллийг гадагшаа түгээх хүчирхэг пиар багийнхаа ажлыг яг өнөөдрөөс эхлээд эрчимжүүлмээр бай­на, улстөрчид өө. Энэ бол хөг­жих гэж оролдож байгаа аль ч улсад байдаг жишиг. С.Баяр­цогт сайдын хэлсэнчлэн бид эерэг мессеж өгөх, дэл­хийд өөрсдийгөө эерэгээр сурталч­луу­­лахгүйгээр хаашаа ч хөдөлж ча­дахгүй. Дотооддоо мянга хэ­рэлдэж, уралцаж, сайхан бүтээн бай­гуулалт хийгээд энэ маань гадагшаа, дэлхийн чихэнд хү­рэхгүй бол Азийн бар болох мө­рөөдлөөр яах юм бэ.


Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hoich uedee hogjil devshil uldeeh yostoi. Esvel hoich ue chini bas hoich uedee uldeeh heregtei
2015-05-06
lhaagi:
ene gereeg uragshluulah ni zuw gej bodoj bna manai uls suhurluu sh dee
2015-05-05
galaa:
ene 2 tolgoinii vr shimiig bid baitugai manai vr hvvhdvvd hvrtel vzehgvil bh daa heden tomchuud ni idej uugaadl duusah ni bna ene tur zasag gej ymar hachin ulsuud bdgiin oilgohoo bla turiin tuluu ogotno booj vhne gegcheer l ym bolood bna daa
2015-05-05
galaa:
ene 2 tolgoinii vr shimiig bid baitugai manai vr hvvhdvvd hvrtel vzehgvil bh daa heden tomchuud ni idej uugaadl duusah ni bna ene tur zasag gej ymar hachin ulsuud bdgiin oilgohoo bla turiin tuluu ogotno booj vhne gegcheer l ym bolood bna daa
2015-05-05
galaa:
ene 2 tolgoinii vr shimiig bid baitugai manai vr hvvhdvvd hvrtel vzehgvil bh daa heden tomchuud ni idej uugaadl duusah ni bna ene tur zasag gej ymar hachin ulsuud bdgiin oilgohoo bla turiin tuluu ogotno booj vhne gegcheer l ym bolood bna daa
2015-05-05
Уурхайчин:
Монголчууд өөрсдөө чадна гээд л томорсон хүмүүс байх шиг байна. Яг үнэндээ монголчуд чадахгүй шт. Оюутолгойн уурхай бол доошоо 2 км гүн уурхай энийг монголчууд ухах технологи байхгүй. Тавантолгойг ч гэсэн олборлоход маш нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Зүгээр ухчихдаг юм биш. Аль талаас нь ухаж, хөрсийг хаана байршуулах уу, нөхөн сэргээлт яаж хийхүү. Энэ үйл ажиллагаанд хамгийн бага зардалаар яаж хүрэх үү гээд л. Одоо Эрдэнэс Таван толгой бол сорчилж байгаа. Хамгийн бага хөрс хуулалттай хэсгийн нүүрсийг л ашиглаад байгаа. Энэ байдлаар явбал нийт ордын 70-ийг ашиглах ямар ч нөхцөлгүй болно. Төрийн компанийн нэг гай нь энэ. Одоо л болж байвал ирээдүйг харахгүй. Тэрийг нь ашиглахыг хүсвэл эхнээс нь тооцоо судалгаатай хийж гүйцэтгэх хэрэгтэй. Жишээ нь 200T машин 10см өгсүүрт уруудахаар хэр их түлш идэх үү гээд л. Тэгэхээр ийм өгсүүр байхгүй байхаар яаж зохион байгуулах хэрэгтэй вэ? Сайн бод
2015-05-05
Зочин:
Монголчууд өөрсдөө чадахгүй шт. Энэ том уурхайг ажлуулна гэдэг хүрзээр шороо ухахаас өөр л дөө.
2015-05-05
Зочин:
Монгол хөгжихгүй байх нь уул нь монголчуудад ашиггүй л юм байгаа юм. Энэ ганцаараа л байвал болно гэсэн нүүдэлчин зан байхаа. Уул нь одоо цаг үе өөр болсондоо
2015-05-05
gobi:
gazar bulaatai baigaa nuursee uhaad zarchij chadahgui yu.zaaval gadniihan uhaj ashgiig n avah ystoi yumuu.avah zah zeel n bj bna.uhah hun huch n bj bna uur yu heregtei ve.avah humuus iheer avah sonirholtoi bval tumur zam taviul tuuniih n orond ter heregtei nuursiig n ug uur yu heregtei be.solongos yponoo bolih heregtei.hytaduud mnai nuursiig uurch dalain chanadad hurgej ugj tuslana gj hezeech bhgui.tiim bolhoor hytadad n zar ted tsaashaa yu hiine bidend yunii hamaa bh ve idnuu shataanuu hamaagui.uursduu ashgaaraa yuldvertei bolchih buteegdhuunee zarchij uur bidend yu heregtein be.gadaaduudiig oruuldag n avah uguh bolomj gargah l gesen sanaashdee
2015-05-05
Зочин:
Erdes baylag n hursun door n bulaastai baij l baig hoich uedee uldeex herehtei.
2015-05-05
zochin:
hoich uedee hogjil devshil uldeeh yostoi. Esvel hoich ue chini bas hoich uedee uldeeh heregtei
Зочин:
bid uursduu ordoo ashiglaad uildveree bosgoj chadax erdemten mergedtei uxaalag zaluu biznesmenuudtei uls uursduu l bugdiig bosgohoos bish gadniixantai hamtraval bugdiigee aldana. Bid amaa tosood suux bish buh Mongolooroo niilj tusluudee heregjuulelvel bid yug ch hiine
2015-05-05
Зочин:
buh horongo oruulagchida hoogood tegeed ulsaa dampuulaad oorsdoo malaa mallaad shn amidrtsgaay
2015-05-05
ZOCHIN:
GENCO NEG SHIRHEG UILDVER BAIGUULSAN BIL UU ??? MAXKOMBINAT, TALX CHIHRIIN UILDVER, BAYANGOL ZOCHID BUUDAL… ENE BYHEN NUGUU MUULAAD BAIDAG SOCIALIZMYN UED BIE BOLSON UILDVERUUDIIG L AVSAN…
2015-05-05
Зочин:
эхэлж эдийн засгаа бодоод , дараа нь улс төржихөө мэдэхгүй, эдийн засаг нь нойл заачихаад байхад л нэг л их улстөржсөн хүмүүс, тэнэг гэхэд ч багадахаар бна дөө ,,, яахав энэ янзаара бол удахгүй , уран зөгнөлд гардаг цаг хугацааны машинд суучихсан юм шиг, эргээд феодалын үеийн Монгол улс болох байх даа, машин вагон онгоц бүгд явахаа болиод , хотоор морьтой, морин тэрэгтэй л явдаг болцгоох байх ... морьгүй ядуучууд нь явган майжганацгаана биз ...
2015-05-05
Зочин:
Энэ ЭНХ АМГАЛАН ЧИНЬ ЭМ СИ ЭС ийн ЗАХИРАЛ БАЙЖ БАЙГААД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛСОН ХҮН ШҮҮ. ТИЙм БОЛОХООР яавч ОЛИГТОЙ ХҮН БИШ.
2015-05-05
Boogii:
Hutsvaa chi
2015-05-05