Дайчин эрсийг хүндэтгэлтэйгээр оршуулжээ

Эх орны дайчид Төрийн бус байгууллага, Эрхүү хотын Эрэн сурвалжлах отрядын хамтарсан баг өнгөрсөн жил Халх голын бүс Ремозовын өндөрлөг орчмоос нэр нь үл мэдэгдэх гурван орос цэргийн шарилыг олсон билээ. Уг баг шарил олсон газраа нарийвчилсан үзлэг хийж, цэргүүд усны савныхаа ёроолд нэрээ сийлсэн байсныг олж тогтоосон юм. Энэ дагуу ОХУ-н архив бусад эх сурвалжийг эрэн сурвалжилсаар нэг байлдагчийн нэрийг Голышев Василий Лукич гэдгийг тогтоосон байна.
Тэгвэл 1939 онд Халх голын дайнд оролцож, амиа алдсан гурван дайчныг Дорнод аймгийн Чойбалсан хотын хойд талд байх Хошууч генерал Кукушкины оршуулгын газарт хүндэтгэлтэйгээр оршуулжээ.
Эх орны дайчид ТББ, Эрхүү хотын Эрэн сурвалжлах отрядын хамтарсан баг 2009 оноос Халх голд байлдаж явсан, амь үрэгдсэн, сураггүй болсон нэр нь үл мэдэгдэх шарилыг эрэн сурвалжлах, нэрийг нь тогтоох ажлыг хийж буй. юм. Тус баг нийтдээ 57 цэргийн булшийг олж, нэр алдрын тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ