“Амьдрах ухаан”-ы танхим нээгджээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран Залуучуудын хөгжлийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Дорнод дээд сургуульд “Амьдрах ухаан”-ы танхимыг шинээр байгуулжээ.
Уг төслийн зорилго нь залуучуудад нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн үед тохиолдох эрсдлийг бууруулж, даван туулах чадварыг нь дэмжих аж. Ингэхдээ залуусын талаарх үндэсний бодлогыг боловсруулж, эерэг, хариуцлагатай өөрийн хүчинд тулгуурлах зан үйл бүхий амьдрах ухаанд тэднийг сургаж, эрх мэдэлжүүлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ