АН түнш эсэхийг хэлэлцжээ

img

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга С.Бямбацогт нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

МАН Засгийн газарт хамтрахдаа улсаа бодлоготой хөгжүүлье гэж АН-тай зөвшилцлийн  гэрээ байгуулсан.  УИХ намрын чуулганаараа Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. “Түүнд хөрөнгө оруулалт татъя,  Оюутолгой, Тавантолгой төслүүдээ урагшлуулъя, ингэхдээ Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлж, төслөө хөдөлгөе, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоё, зарим импортын бараанд татвар ногдуулъя гэх мэтчлэн эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон зүйлийг тусгасан. Гэвч энэ чиглэлийн ажил урагштай биш, нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаар далайлгах замаар дарамт багасахгүй байгаа тул бодлогоо эргэж харах шаардлага байна хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв.

 

 Сүүлийн хоёр жилд татварын орлого төвлөрүүлэлт 1 их наядаар тасарчээ. Тодруулбал, 2013 онд төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр, 2014 онд 1.3 их наяд төгрөгөөр тасарсан байна. Улсын хэмжээнд 54 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 24 мянга нь үйл ажиллагаа эрхэлж, 27 мянга нь хаалгаа барьжээ. Гэтэл чадан ядан үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудаас 11.200 нь татварын давхар хяналт шалгалтад орсон байгаа нь УИХ-аас баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт заасан ажлууд ажил хэрэг болохгүй, хоёр намын Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээнд заасан заалт хэрэгжиж байна гэж үзэх үндэслэл харагдахгүй байгаа аж. Тиймээс бүлэг энэ чиглэлээр шаардлагаа тавих шийдэлд хүрчээ.

 

Бүлгийн хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдтэй танилцаж, гол үзүүлэлтүүд ямар байгааг хэлэлцжээ.

 

Энэ хүрээнд төсвийн зарлагыг 116.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн нь бодитой хэмээн үзсэн байна. Гэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутагт үлдээх заалт оруулж ирсэн нь оновчгүй гэжээ. Уг хууль батлагдсан нөхцөлд хөрөнгө гарын салаагаар урсах замыг нээж өгнө. Нөгөө талдаа Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах зөв гарцыг одоо хэр нь олоогүй байна. Тиймээс гадаад, дотоодын эдийн засагчид, олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарах. Алдааг засч, залруулахад хамтраад ажиллах гарц хайх ёстой хэмээн үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэв.  

 

Ингэхдээ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар татаж аваач ээ гэх хүсэлтийг Сангийн сайдад тавьсан байна.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Тавантолгойн гэрээнд санал дүгнэлт өгөх ажлын хэсэгт танай намын бүлгээс гурван гишүүн орсон.  Ажлын хэсгийнхнээс мэдээлэл сонссон уу?

-Манай бүлэг ажлын хэсгээ өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан. Я.Содбаатар гишүүн ахалж, Су.Батболд Д.Хаяанхярваа, Б.Чойжилсүрэн, Д.Сумъябазар гишүүн ажлын хэсэгт багтсан. УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэгт гурван гишүүн орсон. Эдгээр гишүүд бүлэг дээр мэдээлэл хийсний дараа бүлэг шийдвэрээ гаргана. Ер нь МАН-ын бүлэг Тавантолгойн гэрээний төслийн хэлэлцэх эсэхийг шууд дэмжээд, дараа засч, залруулах зүйл байвал ажиллаад явах ёстой гэсэн байр суурь барьж байгаа.

 

-Тусгаар тогтнолын ордонд болсон бүлгийн хуралдаанаар МАН Засгаас гарах тухай асуудлыг ярьсан гэсэн мэдээлэл байна. Засгийн газарт ажилласан үр дүнгээ хэрхэн дүгнэж байгаа вэ?

-АН-тай засагт хамтрахдаа олон асуудал дээр гэрээ байгуулж, тохиролцсон. Гэтэл АН гэрээнд тусгагдсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байх байдал гарч болзошгүй юм байна. Цаашдаа ийм байдалтай байвал эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө юу болох вэ гэдэг асуудал бүлэг дээр яригдсан. Үнэхээр түншлээд явах түнш мөн үү биш үү, дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөдөг байхвий гэсэн зүйл яригдсан. Гэхдээ энэ асуудлаар албан ёсоор шийдвэр гаргаагүй. Зарим гишүүдээс ийм санал гарч байсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-05
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 ард түмний өмчлөл, 100 төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-05
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-05
Зочин:
Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. Этьен Боэси
2015-05-05
Зочин:
Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. Жан Дө Лабрюйер
2015-05-05
Зочин:
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
2015-05-05
Зочин:
Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. Ярослав Галин
2015-05-05
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-05-05
Зочин:
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
2015-05-05
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-05-05
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-05-05
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-05-05
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-05
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-05
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-05
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж болдог. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-05-05
Зочин:
Юун Оюутолгой, Таван толгой, АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. Иймд АН-ын үйл ажиллагааг хориглох нь зүйтэй.
2015-05-05
MD:
Ер нь хаа газрын коммунистууд новш амьтад
2015-05-05