Рианнагийн нүсэр хормой

img

 

АНУ-ын Нью Йорк хотын “Metropolitan Museum of Art's”-д 2015 оны “The Met Gala” наадам зохион байгуулагдав. Энэхүү наадам нь 1995 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд улаан хивсээр алхсан одод сайн үйлсэд хандив өргөж, тусламжийн гаргаа сунгадаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадам Балба улсад туслах зорилгоор зохион байгуулагджээ. Зохион байгуулагчид ойролцоогоор 11 сая ам.доллорын хандив цуглуулсан байна. 2015 оны “The Met Gala”-д холливуудын 80 гаруй од оролцсон бөгөөд улаан хивснээ алхсан алдартнуудын даашинз, хүрэм, гоёл олны анхаарлыг татаад байна.

 

Дуучин Рианнагийн даашинз тэнд цугларсан зочид болон сэтгүүлч, зурагчдын анхаарлыг жинхэнэ утгаар нь татсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр арьсны өнгөө үл тоож, шар өнгийн даашин өмсчээ. Рианнагийн даашинзны хормойн урт гурван метр ажээ. Тэрбээр даашинзныхаа хормойноос болж алхаж, суух боломжгүй болсон байна. Түүний даашинзыг ELLE сэтгүүл “Дэндүү тэнэг, утгагүй сонголт” хэмээн тодорхойлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ