Кардашианы даашинз өндөр оноо авав

img

2015 оны “The Met Gala” наадамд реппер Кейни Уэст эхнэр Ким Кардашианаа дагуулан ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус наадамд 300 гаруй уран бүтээлч бизнес эрхлэгчид болон улстөрчид оролцож, Балба улсад туслахаар нэгдсэн байна. Эмэгтэй уран бүтээлчид олны анхаарлыг татсан даашинз өмссөн байсан учир зохион байгуулагчид интернэт хэрэглэгчдийн дунд “Хамгийн гоёмсог даашинзтай эмэгтэй” тодруулахыг хүссэн байна.  Энэхүү шалгаруултад Кардашианы даашинз нэгд оржээ.  Тэрбээр “Gucci” брэндийн тансаг торон даашинз өмсчээ. Даашинз нь түүний биеийн галбирыг гайхалтай тодотгож буйг хэвлэлийнхэн онцолсон байна. Ким үсээ боосон нь даашинз болон нүүр царайг нь илүү тодотгосон хэмээн интернэт хэрэглэгчид дүгнэжээ.  Түүнийг энгийн үедээ онцгүй хувцасладаг хэмээн шүүмжилдэг ч “The Met Gala”-ийн үеэр хамгийн үзэсгэлэнтэй харагдаж буйг “TMZ” сайт бичжээ. Сайт “Ким Кардашиан руу бүх залуус харж байсан” гэж мэдээлжээ.

 

Наадмын дараа Ким твиттертээ “Баярлалаа. Гайхалтай үдэш байлаа. Миний төлөө саналаа өгсөн фэнүүддээ баярлалаа” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Kim yaj torchihson yum be ee. Iim togs galbir goo uzemj bishirmeer
2015-05-05