Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчилна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

 

Ерөнхий сайд Н.Модигийн манай улсад хийх энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

 

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bitgii balaaraad bai:
aimaar zavaan mangar haluun huurhii ard tumen ni ih l hetsuu haragdana lee kkkkk harin kirgizees darga narii ni uriad urund yaj orson gazar nutgiinhaa 40 huviig yaj hytaduudad aldsan tuhai sudalj baisanaas arai l deer yum daa huurhiii
2015-05-06
Энэтхэг орон сайхан шүү:
дөлгөөн тайван амар амгаланг мэддрүүлсэн бурханлаг хүмүүс дээ энэтхэгчүүд. Энэтхэгт сургууль төгссөн ажиллаж амьдарч байсан хүмүүс сэтгэгдэлээ бичээрэй
2015-05-06