”Хөөрхий Лохан”

img

Жүжигчин Лэндсей Лохан уйлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Нью Йоркийн “123” гэх зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахдаа найз залуу Матиа Миланитайгээ хэрэлдэж, чанга хашгирч байжээ. Лохан “Надаас салахын хүсээд байгаа юм уу. Чи намайг хэн гэдгийг мэдэх үү. Би бол од” хэмээн хашгирч, цүнхээ найз залуу руугаа шидсэн байна.  Тэрбээр яг л галзуу хүн шиг аашилсан учир найз залуу нь дунд хуруугаа гаргаад “Зайл. Миний амьдралаас зайл” гэж хэлээд машиндаа суугаад явжээ.

 

Жүжигчин бүсгүй найз залуугаа явсны дараа уйлж, эгчийгээ дуудсан байна. Лохан сэтгүүлчдийг харсаныхаа дараа “Би салчихлаа. Миний зургийг битгий аваач. Гуйж байна” гэж хэлжээ. Твиттертээ “Муухай өдөр байлаа. Хөөрхий Лохан” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

12345:
Зайлуул хүний амьдралд юу ч тохиолдож болно.Битгий миний зургийг аваач гэж гуйж байхад.....Би байсан бол авахгүй л байсан.Хүний нулимсаар хүртэл хоолоо олж идэж юм даа.
2015-05-07
sisi:
emegtei hunii zovlon baragdahgui ymdaa.setgeleer neeh unlgui sain uilsiin ayn hiivel uurtuuch uruuldch buyn bolnodoo
2015-05-07
Зочин:
huurhiid uu, huukrkhun ohin baisan yum. odoo ch er hun buhnii hed honogiin hereglee bolood l hayagdaj gologddog negen boljee.
2015-05-06