Дугуйтай хүүхэд автомашин мөргөж, гэмтжээ

ЧД-ийн нутаг Нуурын 12 дугаар гудамжинд унадаг дугуйгаар зорчигч 7 настай эмэгтэй Х, 5 настай Т нар замын хөдөлгөөнд оролцож байсан Т.Королла маркийн автомашиныг мөргөж, өөрсдөө гэмтсэн байна.
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол гарч байна. Монгол Улсын ЗХД-д 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг.
Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй байна. Хүүхдээ замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох, хаана тоглож болох, хаана тоглохгүй байх талаар хүүхдэдээ байнга зөвлөмж өгч, анхааруулж байхыг зөвлөлөө.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ