Зүүн аймгуудад туслах аян үргэлжилж байна

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан ой хээрийн түймрээс үүдэн ард иргэд, малчид эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол амсаад байгаа юм. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалга гаргасан билээ.
Энэхүү уриалгын дагуу өмнө нь ”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”, “Говь” ХК, “МТОТ” ХХК, “Төмөр трейд” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүд тусламж хүргүүлсэн юм.
Тэгвэл өчигдөр “Хаан хүнс сүлжээ” ХХК-ний зүгээс түймэрт өртсөн зүүн зүүн аймагт ажиллаж байгаа албан хаагчид, айл өрхүүдэд 2500 ш өөрийн үйлдвэрийн гоймон, “Нэшнл кашмер силк” ХХК-ийн хамт олон 35ш 1.330.000 төгрөгийн үнэ бүхий бараа, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг “ММ ЖИ капитал” ХХК 1 сая төгрөг хандивласныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ