Мэнни Пакьяо ял авах уу

Энэ амралтын өдөр Лас Вегас хотноо зууны тулаан хэмээн тодотголтой Филиппинийн боксчин Мэнни Пакьяо болон АНУ-ын боксчин Флод Майведер нарын тулаан болсон билээ. 12 раундын турш үргэлжилсэн уг тулаанд 118-110, 116-112, 116-112 оноогоор Флод Майведер ялалт байгуулж, 180 сая ам.долларын эзэн болсон юм.
Тус зууны тулаан нэгэн хэвийн, нэг нэгнийхээ цохилтоос зугтаасан тоглолт болсон хэмээн үзэгчид буруутгаж, зарим хэсэг нь Мэнни Пакьяо санаатайгаар ялагдсан хэмээжээ. Өнөөдөр зууны тулааныг зохион байгуулагчид болон үзэгчид Тайландын боксчинг шүүхэд өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр тэмцээнд орохоосоо өмнө мөрний бэртлээ нууж, худал мэдүүлэг өгч улмаар үзэгчдийн хүссэн тоглолтыг гаргаж чадаагүй хэмээн зохион байгуулагчид буруутгажээ. Тоглолт болсон Недава мужийн Спортын хороо боксчинг худал мэдүүлэг өгч, өрсөлдөгч тамирчиндаа боломж олгож, олон сая хүний сэтгэлийг гонсойлгосон хэмээжээ.
Шүүх боксчинг худал мэдүүлэг өгч, өвчнөө нуусаныг нь тогтоовол Мэнни Пакьяо 1.5-4 жилийн ял авч магадгүй гэнэ. Шүүх хурал ирэх сарын 10-нд болно. Харин боксчин “Миний мөр тулааны дараа эвгүй болсон. Тулааны өмнө зүгээр байсан. Би худал мэдүүлэг өгөөгүй. Шүүх батлах байх” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ