Бекхэм хоолны дэглэм барьж эхэлжээ

img

 

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм залуужихын тулд хоолны дэглэм барьж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр 40 нас хүрсэн бөгөөд нэлээн жин нэмжээ. Бекхэм амттанд донтож, унтахаасаа өмнө 1-2 ширхэг шоколад иддэг болсон гэнэ. Викториа нөхрөө хэтэрхий их таргалж буйд санаа зовниж, оройн хоолондоо цагаан хоол идэх болжээ. Мөн Бекхэм хоолны дэглэм барих болсон гол шалтгаан нь гадаад төрхөөсөө болсон гэнэ.

 

“Microsoft” компани саяхан “Та хэдэн настай харагддаг вэ?” гэх програмыг зохиож, интернэтэд байршуулсан билээ. Тус програм таны зургийг шинжлээд, насыг нь тодорхойлдог юм. Тэгвэл Бекхэм 40 настай ч тус програмын үр дүнгээр 52 настай мэт харагдаж байгаагаа мэдсэн байна. Бекхэм фэйсбүүктээ “Бурхан минь. 52 нас гэнээ. Өнөөдрөөс залуу харагдах бүхий л аргыг хэрэглэх болно. Турахаа амалж байна” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
debid bekkemch aztai zaluu shvv goy tsarailag saihan zaluu delhiin od hvn yah argagvi mon l hoorhon ehnertei vr hvvhedtei saihan amidarch vlger jishee bolj baina burhanii zursan zuragaar aztai odtoi yabahaar zayajee goy yumaa
2015-05-10