50 жилийн дараа баригджээ

img

АНУ-ын цагдаа нар 50 жилийн өмнө шоронгоос оргосон гэмт этгээдийг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 79 настай Фрэнк Фрушуотер 1959 оны долоодугаар сард машинаараа явган зорчигчийг дайрч аминд нь хүрчээ.

 

Шүүхээс түүнийг буруутайд тооцож, 20 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тэрбээр шоронд хоригдоод зургаан сарын дараа Охайо мужийн шоронгоос оргож, өнөөдрийг хүртэл баригдаагүй эрх чөлөөтэй амьдарчээ. Фрэнк Фрушуотер 20 гаруй жилийн турш нэрээ өөрчилж Флорида мужид амьдарч, ажиллаж байжээ. Цагдаагийнхан түүний байршлыг өнгөрсөн сарын 29-нд тогтоож, долоо хоног хянаж, ажигласан байна. Бревард хотын цагдаагийнхан Фрэнк Фрушуотерыг хурууны хээгээр нь 50 жилийн өмнө оргосон оргодол болохыг нь тогтоожээ.

 

Тэрбээр баригдах үедээ “Би буруугүй” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ